ДЭЛХИЙН 11 ДЭХ ТОМ ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮН ГАРЛАА

2021 оны 5-р сарын 17 өдөр

         Хятад улс долоо дахь удаагийн үндэсний хүн амын тооллогын дүнгээ албан ёсоор зарлалаа. 2020 онд Хятадын нийт хүн амын тоо 1,4 тэрбумд хүрч, дэлхийн нийт хүн амын 18 орчим хувийг эзэлж, дэлхийд 1-рт бичигдсэн хэвээр байна. Хятадын хүн амын ногдол ашиг нь авъяасуудын ногдол ашиг руу шилжих явцыг хурдасгаж байна. Энэ нь Хятадын хөгжлийн чадавхийг улам бүр илтгэж, барууны олон нийтийн дунд маш их таамаг, хэлэлцүүлэг өрнөж байгаа мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэдний заримын үзэж байгаагаар Хятад улсын хувьд хүн амын өсөлт бага, хөгшрөлтийн хоёр бэрхшээл тулгарч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж болзошгүйг хэлж байна. Тооллогын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад бодит байдал тийм гутранги биш байгаа юм. Сүүлийн 10 жилд Хятадын нийт хүн амын тоо 72.06 сая хүнээр, үүний дотор 0-14 насны хүүхэд 30.9 саяар нэмэгджээ. Одоогийн байдлаар Хятад улс 16-19 насны  880 сая хүн байгаа нь ажиллах хүчний хувьд хангалттай  хэвээр үзүүлэлт. Хятадын хүн амын дундаж нас 38.8 байгаа нь АНУ-ынхтай ойролцоо байна. Хятад улс хүн амын ногдол ашиг хүртсээр байгаа юу? Хариулт нь тийм. Хятадын ирээдүйн хүн амын өсөлтийн ерөнхий хандлага саарах байдалтай байгаа болохоор "хүн амын оргил үе" гэж хэлэх боломжгүй юм.

mongol.cri.cn,ШББХ Хасбагана, Танаа, Цэнгэл

  • Туяа
  • 331
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313