
Бээжингийн өвлийн олимп болоход 10-р сарын 27-ны өдрөөс нийт 100 хоног үлдлээ. 25-нд Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооноос “2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын цар тахлаас сэргийлэх гарын авлага”-ыг нийтлэв.
“Цар тахлаас сэргийлэх гарын авлага” нь хоёр жижиг дэвтэрээс бүрдэх юм. Нэг нь, тамирчид болон төлөөлөгчдийн багийн албан тушаалтнуудад зориулсан бол, нөгөө нь бусад холбогдох талуудад зориулсан гарын авлага юм. “Цар тахлаас сэргийлэх гарын авлага”-д тогтоосноор, холбогдох оролцогч хүмүүс, зарим онцгой тохиолдлыг эс тооцвол бүгд Хятад улсад ирэхээс 14 хоногийн өмнө КОВИД-19 вирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх шаардлагатай. Харин урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдаагүй хүмүүс Бээжинд ирсний дараа 21 хоног тусгаарлагдана. Хилийн чанадаас Хятад улсад ирэх хүмүүс нь Бээжингийн бусад хотуудад бууж зогсож болохгүй юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn