

Угтаа нефть импортлогчдод онцгой албан татвар тэглэсэн шатахууны үнийг нэмэхгүй байх, дээрээс нь шатахууны хязгаарлалт хийхгүй байх мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэлх арга хэмжээ авах эрх ШӨХТГ–т бий. Энэ талаар ШӨХТГ-ын Дорнод аймаг дахь улсын байцаагчаас тодруулахад, орон нутагт шатахууны үнэ нэмсэн асуудлаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ.
Манай аймагт нефть импортлогч найман аж ахуй нэгжийн 20 гаруй шатахуун түгээх станц хэрэглэгчдэд үйлчилж байна.