

Сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн хилийн цэргийн 7, зэвсэгт хүчний 1 ангийн 100 гаруй эинэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Тэдэнд АШУҮИС-ийн доктор, профессорууд \"Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хандлага харилцаа\", \"Хүнд өвчтөнийг үзэх, үнэлэх, тусламж үзүүлэх дараалал\", \"Цусны эргэлтийн цочмог хямрал, үзүүлэх тусламж\", \"Гавал тархины гэмтэл, авах арга хэмжээ\" зэрэг сэдвээр онолын мэдлэг олгож, клиникийн дадлагаар баталгаажуулах юм. Мөн сургалтад оролцохоор ирсэн эмнэлгийн ажилчдыг дотор, мэс засал, гэмтлийн үзлэг оношилгоонд хамруулах аж.
Хилийн цэргийн ангиудын ихэнх нь төв суурин газраас хол, алслагдмал байдаг учир эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан үзлэг оношилгоо, мэдлэг олгох сургалт, клиникийн дадлага зэргийг нэгтгэж чадсан цаг үеэ олсон, үр дүнтэй сургалт боллоо гэж оролцогчид хэлж байлаа.