
Хятад улсын дарга Ши Жиньпин хувийн аж ахуйн нэгжийн симпозиум дээр хэлсэн үгний талаар нийгэм даяар халуун хариу тусгал гарч байна. Түүний хэлсэн үг нь Хятадын шинэчлэлийг ахиулахад олон нийтийн бодол саналыг нэгтгэж, урам зоригийг бадрууллаа гэж хүмүүс үзэцгээж байна.
BYD ХХК-ийн ТУЗ-ын дарга бөгөөд ерөнхий гүйцэтгэх захирал Ван Чуаньфу: Хувийн хэвшлийн эдийн засгийн симпозиум хийгдсэн нь эн тэргүүнд хувийн эдийн засгийг хөгжүүлэх итгэлийг бэхжүүлсэн явдал гэж би бодож байна. Хувийн хэвшлийн эдийн засаг нь хөгжлийн өргөн ирээдүйтэй, асар их нөөц бололцоотой бөгөөд хувийн аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэгчид өөрсдийн авьяас чадвараа харуулах таатай цаг тохиож байна.
Xiaomi Технологийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лэй Жунь: Ши Жиньпин дарга болон Намын төв хорооноос манай хувийн аж ахуйн нэгж, хувийн бизнес эрхлэгчдэд анхаарал хандуулж, халамжлан харгалзаж буйг биеэрээ мэдэрсэн, үүнд маш их баяртай байна. Бид Хятадын бүтээгдэхүүний дэлхийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд төрөл бүрийн терминалын бүтээгдэхүүндээ хиймэл оюун ухаан зэрэг хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэхээр хичээн ажиллана.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй