
2025 оны 2-р сарын 23-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн 2025 оны №1 баримт бичиг болох "Хөдөө аж ахуйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хөдөө орон нутгийн бүх талын сэргэлтийг баталгаажуулах тухай санал" нийтлэгджээ.
Энэхүү "Санал"-д шинэчлэл, нээлттэй байдал болон шинжлэх ухаан, технологийн дэвшлийг гол хөдөлгөгч хүч болгон ашиглаж, хөдөө аж ахуйн үндсэн тогтолцоог бэхжүүлэх, хөдөөг хөгжүүлэх төсөл "Арван мянган тосгон"-ы туршлагыг судалж хэрэгжүүлэх, улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, ядууралд дахин орохоос урьдчилан сэргийлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийн түвшинг дээшлүүлэх, суурин газрын бүтээн байгуулалтыг сайжруулах, хөдөө орон нутгийн засаглалыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, фермерийн орлогыг нэмэгдүүлэх замаар Хятадын онцлогтой шинэчлэлийн үндэс суурийг бэхжүүлэхийг онцлон тэмдэглэсэн байна.
Энэ нь ХКН-ын 18-р их хурлаас хойш "Гурван хөдөө" буюу хөдөө аж ахуй, хөдөөгийн нутаг, фермерүүдэд чиглэсэн бодлогыг тодорхойлсон 13 дахь удаагийн Төвийн №1 баримт бичиг юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл