
Өнөөдөр \3-р сарын 10\ 14 дэх удаагийн УТЗЗ-ийн БХХ-ны 3-р чуулганы "Гишүүдийн суваг"-ийн 3 дахь удаагийн арга хэмжээ Ардын их хурлын ордонд боллоо. УТЗЗ-ийн гишүүн, ӨМӨЗО-ны Сөнөд зүүн хошууны Улаанмөчирийн дарга Алтандалай сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
Алтандалай танилцуулахдаа, "Тал нутгийн хувьсгалт хөнгөн морьт цэрэг" хэмээн алдаршсан Улаанмөчир нь 1958 онд Өвөр Монголын тал нутагт анх байгуулагдсанаас өнөөг хүртэл 70 шахам жилийн түүхэн замналыг туулж байна. Анх байгуулагдах үед 9 хүн, нэг морин тэрэгтэй байсан бол өдгөө өргөжин тэлж, орчин үеийн тоглолтын техник хэрэгсэлтэй болсон бөгөөд ард түмэндээ үйлчлэх анхны зорилтоо өөрчлөөгүй ирмүүн хөгжсөөр байна. Олон жилийн турш “Улаанмөчир” хэзээ ч алхаагаа зогсоож байгаагүй бөгөөд уламжиллаа ч орхиж байгаагүй. Хөх тэнгэрээр хөшиг, тал нутгаар тайз болгож, гацаа суурин, хил хязгаар нутаг, застав, үйлдвэр, уурхай, аж ахуйн нэгж, сургууль гээд эх орныхоо умарт хилээр жил бүр 100 гаруй удаа аялан тоглолт зохион байгуулсаар ирсэн юм.
Сүүлийн жилүүдэд хил орчмын бүс нутгийн амьдрал ихээхэн өөрчлөгдөж, малчин, тариачдын амьдрал улмаар баян чинээлэг болж байна. Улаанмөчир ч шинийг санаачлан, Хятадын шилдэг уламжлалт соёлоос бүтээлч мэдрэмж авч, ард түмний амьдралтай илүү ойртсон, ард түмний дуун хоолойг тусгасаар байна. Үүний зэрэгцээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн, "Интернет + Урлаг"-ийн шинэлэг ажлын хэв маягийг бий болгож, онлайн болон офлайн тоглолтыг хослуулснаар, улсын хэмжээнд улам олон үзэгчид Улаанмөчирийн гайхамшигт тоглолтыг сонирхох болсон гэж Алтандалай хэллээ.
Тэрээр хэлэхдээ, Улаанмөчир нь цаашид ард түмний амьдрал дунд гүнзгийрч, Өвөр Монголын түүх соёлын баялаг нөөцийг гүнээ уудалж, олон шилдэг уран бүтээл туурвин, үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг ахиулахад шинэ хувь нэмрээ оруулахыг хичээнэ гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл