ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ХҮЧТЭЙ ДЭМЖИНЭ

2025 оны 3-р сарын 13 өдөр

Энэ оны “засгийн газрын ажлын тайлан”-д, хувийн хэвшлийн эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг дэмжихийг онцлон тэмдэглэсэн юм. Хоёр чуулган өндөрлөсний дараа томоохон арилжааны банкнууд дээрх бодлогыг даган мөрдөж, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжих цуврал арга хэмжээ авчээ.

Гуравдугаар сарын 12-нд олон санхүүгийн байгууллагууд мэдэгдэхдээ, цаашид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд олгох хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, дунд болон урт хугацааны хөрөнгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, санхүүжилт олгох зам сувгийг өргөжүүлнэ.

Хятадын Аж үйлдвэр, худалдааны банкны ТУЗ-ийн дарга Ляолинь хэлэхдээ, цаашдын гурван жилд хувийн аж ахуйн нэгжид 6 их наяд юаниас багагүй хөрөнгө оруулалт, санхүүжилт олгохоор төлөвлөж байна гэжээ.

Хятадын банкны ТУЗ-ийн дарга Гэ Хайжяо хэлэхдээ, хил дамнасан санхүүжилт, олон улсын төлбөр тооцоо, гадаад дахь хөрөнгө оруулалтын үйлчилгээний мэргэжлийн түвшинг дээшлүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж гадаадад үйл ажиллагаа явуулахыг дэмжин, хилийн чанад дахь томоохон бүтээн байгуулалтын төсөл, жижиг хэмжээний амьжиргааны төслүүдэд оролцохыг дэмжинэ гэлээ.

Гуравдугаар сарын 12-нд Хятадын Аж үйлдвэр, худалдааны бан 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай технологийн инновацийн сан байгуулж, технологи, хувийн хэвшлийн эдийн засгийг дэмжихээ илэрхийлжээ.

Мөн Хятадын олон яам хороод санхүүгийн капиталыг эрт, жижиг, урт хугацааны, хатуу технологид хөрөнгө оруулахыг дэмжиж, шинээр хөгжиж буй үйлдвэрүүд болон ирээдүйн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийжээ. Эх  сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 150
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313