
2025 оны хоёр чуулганаас долдугаар сар хүртэл ХКН-ын төв хорооны найман зүйлт дүрмийн үзэл баримтлалыг гүнзгий хэрэгжүүлэх бэлтгэл сургалтыг намын дотооддоо өрнүүлэхээр ХКН-ын төв хороо саяхан шийдвэрлэжээ.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин найман зүйлт дүрмийн хэрэгжилтээр дамжин, намын хэв суртал, цэвэр засаглалыг урт удаан хугацааны турш хатуу хянан хэрэгжүүлэхийг онцолсоор ирсэн юм. Найман зүйлт дүрэмд гол нь судалгааг сайжруулах, хурлын арга хэмжээ болон баримт бичиг тайланг хялбарчлах, айлчлалын арга хэмжээг журамжуулах, хамгаалалтын ажил, мэдээ нийтлэлийг сайжруулах, нийтлэлийн хэвлэлийг хатуу хянах, Хичээл зүтгэл, арвич хямгач байдлыг дадлагажуулах зэрэг агуулгатай. 2012 оны 12-р сард ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны Улс төрийн товчоо "ХКН-ын 18 дахь сонгуулийн төв хорооны улс төрийн товчооны ажлын хэв суртал, олон түмэнтэй нягт холбоотой байх байдлыг сайжруулах тухай найман зүйлт дүрэм"-ийг хянан хэлэлцэж баталсан байна. 2017 оны аравдугаар сард Ши Жиньпин 19 дэх сонгуулийн төв хорооны Улс төрийн товчооны анхдугаар хурлыг даргалж, "ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны төвийн 8 зүйлт дүрмийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам"-ыг хянан баталжээ. 2025 оны гуравдугаар сард Намын бүтээн байгуулалтын удирдах төв хэсэг хуралдаж, 2025 оны Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өндөрлөснөөс долдугаар сар хүртэл ХКН-ын хүрээнд Төвийн 8 зүйлт дүрмийн үзэл баримтлалыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх тухай бэлтгэл сургалт зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй