
Дөрөвдүгээр сарын 23-28-нд Төвөдийн хурдан морины 2 дахь удаагийн урилгын тэмцээн Лхас хотын Даншюн сяний морин уралдааны талбайд боллоо. ТӨЗО, Юньнань, Сычуань, Ганьсу, Хөхнуур зэрэг нутгийн 403 гаруй морь саадтай уралдаан, хурдан морины тэмцээн зэрэг арван хоёр төрөлд өрсөлдөж байна. Сүүлийн жилүүдэд Даншюн сянь нүүдэл соёлын гүн зузаан өвд тулгуурлан, "морь уралдах + соёл аялал жуулчлал"-ын уялдаа холбоог идэвхтэй ахиулж, тус сяний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй