ШИ ЖИНЬПИН ШАНХАЙД АЖИЛЛАВ

2025 оны 4-р сарын 29 өдөр

Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин 29-ний өдөр Шанхайд ажиллахдаа, Шанхай хот нь олон улсын шинжлэх ухаан технологийн инновацийн төвийг байгуулах түүхт үүргийг хүлээж байгаа тул цагийг алдалгүй боломжийг ашиглаж, үндэсний стратегид үйлчлэх чиглэлээр шинжлэх ухаан технологийн инновацийн бодлогын эх үүсвэр, дэвшилтэт үйлдвэрлэлийн хошуучийн чадавхаа тогтвортой эрчимжүүлж, дэлхий нийтэд нөлөөлөх хүчинтэй шинжлэх ухаан технологийн инновацийн шинэ өндөрлөгийг хурдацтай бүрдүүлэх хэрэгтэй гэж онцоллоо
 

29-ний үдээс өмнө Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Шанхай хотын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Жинин, Шанхай хотын дарга Гүн Жэн нарын хамт Шюйхүй дүүрэгт байрлах Шанхайн “Загвар хурдатгалын орон зай” хэмээх том загварын инновацийн экологийн хотхонд ажиллажээ. “Загвар хурдатгалын орон зай” нь Шанхай хотын бүтээсэн хиймэл оюун ухааны том загварын мэргэжлийн инкубаци, хурдатгалын индэр бөгөөд 100 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлэн ажиллаж байна. Ши Жиньпин уг хотхонд ажиллахдаа, хиймэл оюун ухааны технологи нь хурдацтай шинэчлэгддэг бөгөөд үсрэнгүй хөгжлийн шатанд орж байна. Шанхай хот амжилттай туршлагаа дүгнэж, хиймэл оюун ухааны хөгжил, засаглал зэрэг олон талаар тэргүүн эгнээд байхын төлөө хичээн зүтгэж, жишгийн үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313