2026-2030 ОНЫ ЭДИЙН ЗАСАГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ СИМПОЗИУМ БОЛОВ

2025 оны 4-р сарын 30 өдөр

30-ны үдээс өмнө Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Шанхайд зарим муж, өөртөө засах орон, хотуудын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн симпозиумыг даргалан хуралдуулж, чухал илтгэл тавив. Тэрбээр онцлохдоо, энэ он бол “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний сүүлчийн жил юм. Төлөвлөгөөний үүрэг зорилт, даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдлын өөрчлөлтөд дасан зохицож, стратегийн чухал чиглэлээ барьж, “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухаанчаар төлөвлөх хэрэгтэй гэв. 

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи нар симпозиумд оролцов.
Симпозиумд ӨМ, Шанхай, Жэжян, Хубэй, Гуандун,Сычуань, Гансу зэрэг муж хот өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочэн, Чэнь Жинин, Ван Хао, Ван Жүнлинь, Хуан Күньмин, Ван Шяохүй, Хү Чанжэн нар илтгэл хийж, бодит ажлуудтай уялдуулан “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар санал санаачилга дэвшүүлэв. 

Олны илтгэлийг сонссоны дараа Ши Жиньпин чухал үг хэлэв. Тэрбээр онцлохдоо, таван жилийн төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар боловсруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь ХКН-ын улс орноо удирдах чухал туршлага, Хятадын онцлогтой социализмын улс төрийн чухал давуу тал юм. "15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөхдөө “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны үе шаттай шаардлагуудыг оновчтой тогтоож, хүчирхэг улс орныг бүтээн байгуулах, үндэсний сэргэн мандалтын аугаа үйлсийг биелүүлэхэд анхаарч, социалист шинэчлэлд хүрэх зорилтыг үндсэндээ биелүүлэх зорилтод нягт төвлөрч, нэг нэг салбараар үүрэг зорилтоо оновчтой болгож, арга замыг дэвшүүлэх хэрэгтэй. Янз бүрийн үүрэг зорилтуудад гүнзгий дүн шинжилээ нотолгоо хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой, товлосон ёсоор биелүүлэх боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ерөнхий төлөвлөгөө гаргаж, гол бөгөөд шийдвэрлэх хүчин зүйлсийг чухалчилж, хэмнэл, ахиц дэвшлийг хянаж, давуу талаа бэхжүүлэн өргөжүүлэх, саад тотгорыг арилгах, дутагдал сул талуудыг нөхөн сайжруулах, чанар үр ашгийг дээшлүүлэхийг чухалчилж, ерөнхий зорилтод нэгдэлтэйгээр тууштай хандах хэрэгтэй гэв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөхдөө олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн Хятад улсад үзүүлэх нөлөөг идэвхтэй анхаарч, нөхцөл байдлын ашигтай талтай уялдуулан эдийн засгийн төлөвлөлтөд тохируулга хийж, оновчтой байлгах хэрэгтэй гэв. Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, бүс нутгууд “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөхдөө улсын ерөнхий байдлын дунд оновчтой байр суурийг олж, төлөвлөлтөө уялдаатай байлгах хэрэгтэй. Гүнзгийрүүлсэн судалгаа хийж, зорилт, асуудалд чиглүүлэхийн нэгдмэл байдлыг баримталж, хөгжлийн арга зам, стратегийн арга хэмжээг тодорхойлохдоо өөрсдийн онцлогийг тусгаж, харьцуулсан давуу талаа ашиглахад анхаарах хэрэгтэй гэв.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313