ХЯТАДАД "5.1"-НИЙ АМРАЛТААР 314 САЯ ХҮН ДОТООДДОО АЯЛЖЭЭ

2025 оны 5-р сарын 6 өдөр

Хятадад "5.1"-ний амралтаар 314 сая хүн дотооддоо аялжээ
2025 оны "5-р сарын 1"-ний баярын амралтын үеэр Хятадын муж хотууд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах олон арга хэмжээ авсан байна. Хятадын Соёл Аялал Жуулчлалын Яамны Дата төвөөс гаргасан тооцоогоор, амралтын тав хоногийн хугацаанд 314 сая хүн дотоодод аялсан нь өмнөх оны мөн үеэс 6.4%-иар, дотоодын жуулчдын нийт зардал 180 тэрбум 269 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.0%-иар өссөн байна. 
5-р сарын 1-ээс 5-ны хооронд Хятад дахь бүс нутаг дамнасан хүн амын нийт урсгал 146.594 сая болж, өдөрт дунджаар 293.19 сая хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9%-иар өссөн байна. Энэ хугацаанд төмөр замаар давхардсан тоогоор 102 сая, автозамын зорчигчдын тоо 134 сая 448 мянга, усан онгоцоор 8 сая 61 мянга, иргэний агаарын тээврээр11 сая 150 мянган зорчигч зорчсон байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 24
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313