Ши Жиньпин Орост зохиогдсон ЗХУ-ын Аугаа эх орны дайны ялалтын ойн арга хэмжээнд оролцов

2025 оны 5-р сарын 9 өдөр
 
Орон нутгийн цагаар 5-р сарын 9-нд, ОХУ ёслол төгөлдөр арга хэмжээ зохиож, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэв. Ши Жиньпин дарга болон дэлхийн 20 гаруй улс орон, олон улсын байгууллагын удирдагчид урилгаар ёслолын арга хэмжээнд оролцов. 
10 цагт Кремлийн уянгалаг хонхыг цохиж, ёслолын арга хэмжээ эхэллээ. Цэргийн найрал хөгжмийн чуулга "Ариун дайн" аялгууг эгшиглүүлж, хүндэтгэлийн харуул ОХУ-ын төрийн далбаа, Аугаа их эх орны дайны ялалтын тугийг өргөн орж ирэв. 
В.Путин илтгэл тавьж, ЗХУ олон сая хүний үрэгдэл гаргаж бүх хүн төрөлхтний энх тайван, эрх чөлөөг хамгаалсан юм. Бид ялалтын мөчийг үүрд бат санаж, эцэг өвгөдийнхөө гэрээслэлийг өвлөн, эв сэтгэл нэгтэйгээр яруу алдрыг үүрд хамгаалж явах болно. Хятадын ард түмэн эрэлхэг зоригтойгоор эсэргүүцлийн дайн хийсэн. Хүн төрөлхтний хамтын ирээдүйг нээхэд оруулсан Хятадын ард түмний хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Бид Дэлхийн 2-р дайны түүхийг бат санаж, түүнээс сургамж авах ёстой. Ялалт бол ариун нандин зүйл, түүхийг өөрчлөх боломжгүй, ялсан хүмүүсийг доромжилж болохгүй. Түүх, шударга ёс үргэлж бидний талд байдаг гэв. 
Дараа нь цэргийн хөгжмийн чуулга ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, цэргийн сүр жавхлант парад эхэлж, жагсаалын цэргүүд эмх дараалалтайгаар Улаан талбайгаар алхан өнгөрөв. Парадад Хятад улс зэрэг 10 гаруй орны зэвсэгт хүчний парадын анги уригдан оролцжээ. Хятадын АЧА-ийн гурван армийн хүндэт харуулын анги Улаан талбайгаар алхан өнгөрөв.
Ёслол өндөрлөсний дараа Ши Жиньпин бусад орнуудын удирдагчдын хамт Улаан талбайгаас Александрын цэцэрлэгт хүрээлэн хүрч, Нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэв. Дараа нь олон орны удирдагчид хамтдаа зураг авахуулав.
Цай Чи, Ван И нар дээрх үйл ажиллагаанд оролцжээ.
Эх сурвалж https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй
  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313