ШИ ЖИНЬПИН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОВ

2025 оны 5-р сарын 13 өдөр

Тавдугаар сарын 13-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Үндэсний хурлын төвд болсон Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 4-р хурлын нээлтийн ёслолд оролцож, үндсэн илтгэл тавив. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцтой гар нийлэн хөгжил сэргэн мандалтыг хамтаар эрэлхийлж, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын тулд таван томоохон төслийг эхлүүлнэ гэв.
Ши Жиньпин Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын ээлжит дарга орон Колумбын ерөнхийлөгч Густаво Петро, Бразилийн ерөнхийлөгч Лула да Силва, Чилийн ерөнхийлөгч Габриэль Борич Фонт, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд, бүс нутгийн байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нартай халуун дотноор гар барьж, хамтдаа зургаа авахуулжээ.
Ши Жиньпин “Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг бичиглье" сэдэвт үндсэн илтгэл тавилаа. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын чуулга уулзалт 2015 онд байгуулагдсан. Хятад, Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд нь гар нийлэн урагшилдаг хувь заяаны нэгдмэл цогц болсныг бодит баримт нотолж байна. Эрх тэгш харилцах нь түүний өвөрмөц үндэс, харилцан ашигтай хамтаар хожих нь асар их хөдөлгөх хүч, ард олонд ашиг тус бүтээх нь үндсэн эрмэлзэл бөгөөд асар их амьжиргааны эрч хүч, хөгжлийн өргөн уудам хэтийн төлөвтэй байна гэв.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад, Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд бүгд дэлхийн өмнөдийн чухал гишүүд юм. Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцтой гар нийлэн 5 том төсөл хэрэгжүүлж, хөгжил, сэргэн мандалтыг хамтаар эрэлхийлж, Хятад, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятадын тал бэлэн байна. Нэг дэх нь, эв нэгдлийн төсөл. Хоёр дахь нь, хөгжлийн төсөл. Гурав дахь нь, соёл иргэншлийн төсөл. Дөрөв дэх нь, энх тайвны төсөл. Тав дахь нь, ард олны сэтгэлд хүрсэн төсөл эгдээр болно.
Ши Жиньпин эцэст нь онцлон тэмдэглэхдээ, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс ямагт Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын сайн анд, сайн түнш байж, Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудтай өөр өөрийн шинэчлэлтийн аянд мөр зэрэгцэн урагшилж, Хятад-Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ хуудсыг хамтаар бичиглэх болно гэжээ.
Мөн өдрийн үдэд Ши Жиньпин хуралд оролцсон Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын удирдагчид, төлөөлөгчдийн тэргүүн нарт зориулан хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн байна. 
Нээлтийг Ван И даргалав
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313