ШИ ЖИНЬПИН БРАЗИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУЛАТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

2025 оны 5-р сарын 14 өдөр

5-р сарын 13-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятадад төрийн айлчлал хийж байгаа Бразилийн ерөнхийлөгч Лула да Силватай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин онцлохдоо, өнгөрсөн жил Хятад, Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан, хоёр улсын харилцааг улам дээшлүүлээд илүү шударга дэлхий болон илүү тогтвортой гарагийг хамтдаа бүтээн байгуулах Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогц болгоно гэж хоёр тал хамтдаа зарласан, энэхүү стратегийн шийдвэр нь Хятад, Бразилийн харилцааны дараагийн "алтан 50 жил"-ийн том төлөвлөгөөг гаргасан юм. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалтай нүүр тулж, Хятад, Бразил хоёр улс хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн хөгжлийн төлөө үүрэг хариуцлагаа үүрэх анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг гүнзгий ахиулж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог тасралтгүй гүнзгийрүүлж, дэлхийн өмнөд орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хамтдаа дэмжих ёстой гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, түүхийн шинэ эхлэлийн цэг дээр зогсож, Хятад Бразил хоёр тал эхлээд стратегийн харилцан итгэлцлээ хамгаалж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын үндэс суурийг бэхжүүлж, бие биенээ хүндэтгэн, харилцан ашигтайгаар хамтдаа ялалт байгуулдаг шилдэг уламжлалаа баримталж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, бүх түвшин, бүх чиглэлд харилцаагаа бэхжүүлж, хоёр талт харилцааны урт хугацааны эрүүл, тогтвортой хөгжлийг баталгаажуулна. Хоёрт, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын агуулгыг баяжуулж, "Бүс ба зам" санаачилга болон Бразилийн хөгжлийн стратегийн үр дүнтэй уялдаа холбоог гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааны янз бүрийн механизмын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрчим хүчний өөрчлөлт, сансар судлал, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан гэх мэт хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг өргөжүүлж, хоёр орны бодит хамтын ажиллагаанд нэн олон онцлох үзүүлэлтүүдийг бий болгоно. Гуравт, нийгэм соёлын солилцоог баримталж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын эрч хүчийг нэмэгдүүлж, ирэх жил болох "Хятад, Бразилийн соёлын жил"-ээр боломж болгож, соёл, боловсрол, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны хүмүүс хоорондын харилцаанд илүү таатай нөхцөл бүрдүүлэх ёстой. Дөрөвт, олон талт хамтын ажиллагааг баримталж, Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцын өнгө төрхийг сайжруулна. Дэлхийн бөмбөрцгийн зүүн болон баруун хагас дахь хоёр том хөгжиж буй том улс болсны хувьд, хоёр орон НҮБ, БРИКС, Хятад Латин Америкийн форум зэрэг олон талт механизмын зохицуулалт болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзлийг хамтдаа дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулж, олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг сахин хамгаалж, ганц талт үзэл, ивээх үзэл болон дээрэлхэх явдлыг тууштай эсэргүүцэх ёстой гэжээ.
"Илүү шударга дэлхий болон илүү тогтвортой гарагийг хамтдаа бүтээн байгуулах Хятад, Бразилийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахыг эрчимжүүлэх, олон талт үзлийг хамтдаа хамгаалах тухай Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын хамтарсан мэдэгдэл” болон “Украины хямралын талаарх Хятад Бразилийн    хамтарсан мэдэгдэл”-ийг хоёр тал нийтлэв.
Ван И дээрх арга хэмжээнд оролцов.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313