
13 төрлийн эртний нийслэл Лүө-Ян нь 5000 гаруй жилийн соёл иргэншлийн түүхтэй тул “Нэг Лүө-Ян хот Хятадын түүхийн талыг тэмдэглэсэн” гэлцдэг.
Хэнань мужийн Лүө-Ян хот нь баруун талаараа Чиньлин давааг налж, зүүн талаараа Сүншань хайрхантай зэрэгцэн, Тайханшань нурууг түшин, Фүню уулыг бараалхсан газар зүйн байршилтай тул хүмүүс “Нийт Хятадын төв, зам харилцааны уулзвар” хэмээн үнэлдэг. Түүх соёлын алдартай энэ хотын 3 төслийн 6 газар нь дэлхийн соёлын өвөөр бүртгүүлсэн бөгөөд үндэсний хэмжээнд түүх соёлын дурсгалт газар нийт 51 байдаг.
Лүө-Ян хот нь Бумбын шашин төрж, Күнзийн сургаал хөгжин, Буддын шашин дэлгэрэн газар юм. Энд Баймасы хийд, Лүнмэний чулуун агуй зэрэг соёл урлагийн үзмэрүүд төвлөрч байдгаараа онцлог юм.
Эх сурвалж:https:// mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй