
“Соёлын үнэт зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх арга хэрэгслийн тухай ЮНЕСКО-гийн 1970 оны конвенц”-ид (цаашид "Конвенц" гэх) оролцогч улсуудын наймдугаар бага хурал 19-ний өдөр Парист нээгдэж, Оролцогч орнуудын энэ удаагийн бага хурлын даргаар Хятад улс сонгогдов. Энэ нь Хятад улс анх удаа “Конвенц”-ид оролцогч улсуудын бага хурлын даргаар сонгогдсон явдал юм.Хятад улс 1989 онд уг “Конвенц”-ид нэгдэн орсон юм. Түүнээс хойш Хятад улс “Конвенц”-ийн үзэл санааг идэвхтэй хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд соёлын үнэт зүйлийг хууль бусаар импортлох, экспортлох болон өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх чиглэлээр дотооддоо шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, мөн соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах дотоодын хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, “Конвенц”-ийн зарчим болон шаардлагад нийцүүлсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй