
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос 5-р сарын 12-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын автомашины үйлдвэрлэл, борлуулалт түүхэнд анх удаа тус тус 10 сая ширхэгээс давжээ.
Тоо баримтаас үзвэл, энэ оны 1-4 дүгээр сард Хятад улс 10 сая 175 мянган автомашин үйлдвэрлэж, 10 сая 60 мянган автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.9%, 10.8%-иар өссөн байна. Үүний дотор шинэ эрчим хүчний 4 сая 429 мянган автомашин үйлдвэрлэж, шинэ эрчим хүчний 4 сая 300 мянган автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 48.3%, 46.2%-иар тус тус өссөн байна.
Шинэ эрчим хүчний автомашины борлуулагдсан хэмжээ шинэ автомашины нийт борлуулалтын 42.7%-д хүрчээ. Экспортын хувьд, энэ оны 1-4 дүгээр сард 1 сая 937 мянган автомашин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 6%-иар өссөн байна. Үүний дотор шинэ эрчим хүчний 642 мянган машин экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 52.6%-иар нэмэгджээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй