ПЭН ЛИЮАН, БРАЗИЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГЭРГИЙ РОЗАНЖЕЛА НАР ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТЕАТРТ ЗОЧИЛЛОО

2025 оны 5-р сарын 15 өдөр

Тавдугаар сарын 13-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань, Хятадад төрийн айлчлал хийж буй Бразилийн ерөнхийлөгч Лула да Силвагийн гэргий  Розангела Силва нар Хятадын Үндэсний урлагийн театрт зочилсон байна.
Хоёр орны төрийн тэргүүний гэргий нар хамтдаа урлагийн театрын дотоод засал чимэглэлтэй танилцаж, дараа нь “Мөнхийн тайз” уран зургийн үзэсгэлэнг сонирхов. Үзэн танилцсаны дараа Пэн Лиюань Розанжелаг дуурийн сонгодог хэсэг болон Хятад, Бразилийн найрал дуу сонсохыг урьсан байна. Пэн Лиюань хэлэхдээ, Хятад Бразил бол соёлын том гүрнүүд юм. Сүүлийн жилүүдэд хоёр талын соёлын солилцоо эрчимтэй хөгжиж, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол, найрамдал ч улмаар гүнзгийрч байна. Хоёр тал энэхүү сайхан уламжлалаа хадгалж, хоёр орны ард түмний найрамдлыг цаашид ахиулна гэж найдаж байна гэжээ.
Розанжела Пэн Лиюаний халуун дотно хүлээн авсанд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, дуучдын гайхалтай тоглолтыг өндрөөр үнэлэв. Тэрээр Хятадын хөгжлийн ололт амжилт, гайхамшигт соёлыг өндрөөр үнэлээд, хоёр орны соёлын солилцоог идэвхтэй ахиулж, Бразил, Хятадын найрамдлыг гүнзгийрүүлэхэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж : https:// mongol.cri.cn/ Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313