ХЯТАД УЛСЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН БОЛОН МОНГОЛ УЛСЫН ДОРНОД АЙМГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2025 оны 5-р сарын 23 өдөр

 5 - р сарын 20 - ны өдөр Хятад улсын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын болон Монгол улсын Дорнод аймгийн засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд уулзалт хийв. Үүнд гамшигаас урьдчилан сэргийлэх, экологийн орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
Хөлөнбуйр хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Жи Юүньчүан Хятад Монгол хоёр улсын хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох талаар онцлон дурьдаж, Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл, уулзалтанд биечилэн оролцож байгаад болон төлөөлөгчдөд талархаж байгаагаа илэрхийлэв. Хятад Монгол хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэх, Хөлөнбуйрын Намын хорооны нэрийн өмнөөс идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ хэмээн  тэрээр яриандаа: “Энэ удаагийн уулзалтаар Хөлөнбуйр хот болон Дорнод аймаг, уул усаараа түшилцэж, нөхцөл боломжоо ашиглан, нөхөрсөг харилцаагаа эрчимжүүлж, урт хугацааны турш амжилттай харилцан солилцоо хийж, амтын ажиллагааг үр дүнтэй ахиулах болно. Хоёр улсын хоёр газар орны хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, шинэ түвшинд гаргаж чадна гэдэгт найдаж байна” гэв.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313