ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ 6.6 ХУВИАР ӨСӨЖ, ИМПОРТ БУУРАВ

2025 оны 5-р сарын 25 өдөр

Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн мэдээлснээр, 2025 оны эхний дөрвөн сард Хятад улсын нүүрсний олборлолт 1 тэрбум 585 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар нэмэгджээ. Харин нүүрсний импорт 153 сая тонн болж, 5.3 хувиар буурсан байна.

Нүүрсний нөөцийн хувьд, 4 дүгээр сарын эцсийн байдлаар Хятад даяар нүүрсний уурхайнууд 89 сая тонн нүүрсний нөөцтэй байгаа нь 41.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн Бөхай тэнгисийн бүсийн боомтуудад 31.04 сая тонн нүүрсний нөөц бүрдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар нэмэгджээ. 5 дугаар сарын дунд үеийн байдлаар, улсын цахилгаан станцууд нийт 200 сая тонн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд энэ нь 36 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээ юм.

Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн мэдээлснээр, 2025 онд дотоодын нүүрсний олборлолт цаашид өсөх хандлагатай бөгөөд импортын хэмжээ өндөр түвшинд хадгалагдаж, хэрэглээ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна.

Цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл зэрэг нүүрс түлшээр голчлон ажилладаг салбаруудын хэрэглээ 1.5–2 хувиар өснө гэж урьдчилан тооцоолжээ. Ялангуяа цахилгаан эрчим хүчний хэрэглээ тогтвортой өсөх төлөвтэй байна. Шаньши, Шааньши, Өвөр Монгол, Шиньжян зэрэг гол бүсүүдэд дэвшилтэт нүүрсний олборлолт хэвийн үргэлжилж, үндэсний хэмжээнд олборлох хүчин чадал хангалттай байгааг тэмдэглэжээ. Урьдчилсан тооцооллоор, дотоодын нүүрсний олборлолт энэ онд ойролцоогоор 5 хувиар өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 30
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313