
26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Фу Дань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд зориулан баярын захидал илгээж, нийт багш, оюутан, ажилтан, өргөн олон төгсөгчдөд халуун баяр хүргэв.
Ши Жиньпин баярын захидалдаа, өнгөрсөн 120 жилийн хугацаанд Фу Дань их сургууль нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, эх оронч уламжлал, сургуулийн сайн сайхан хэв маягийг бий болгож, олон тооны гарамгай авьяас чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлж, бүтээлч үр дүнд хүрч, үндэсний бүтээн байгуулалт, үндэстний хөгжил дэвшилд эерэг үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Ши Жиньпин цааш нь онцлохдоо, Фу Дань их сургууль шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны дагуу үе үеийн оюутныг бэлтгэн хүмүүжүүлэхийг баримталж, боловсрол, шинжлэх ухааны судалгааны салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, бие даасан шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бие даасан авъяас чадварыг хөгжүүлэх харилцан үйлчлэлийг ахиулах, философи ба нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн инноваци, онолын инноваци, арга зүйн инновацийг дэмжихэд анхаарч, үндэсний томоохон стратеги болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх чадавхийг тасралтгүй сайжруулж ирсэн юм гэжээ.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй