ЗӨВ ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮН БОЛОХ НЬ ХАМГААС ЧУХАЛ

2025 оны 5-р сарын 27 өдөр

Соёлын бүтээгдэхүүн эрүүл байх эсэх нь хүүхдүүдийн үзэл санаа, сэтгэлзүйн орон зайд холбогдох тул хүүхдүүдийн хүмүүжил бойжилтод гүнзгий нөлөөлдөг. Зарим хүүхдийн шүлэг хүртэл бүдүүлэг эсвэл насанд хүрсэн хүмүүст зориулсан үзэгдэл оршиж байгаа бөгөөд эртний сонгодог шүлгийг өөрчилсөн, ток шоу болгосныг Ши Жиньпин дарга шүүмжилж байсан юм. Тэрээр сонгодог бүтээлүүдээр жишээлэн, үзэл санаа ёс суртахууны бүтээн байгуулалтыг чангатгаж, “Насанд хүрээгүй хүүхдүүдийг үзэл санаа соёлын баялаг бүтээгдэхүүнээр хангахыг хичээх ёстой ” хэмээн зааварчилжээ. 

Үзэл санааны соёл иргэншлийн бүтээн байгуулалтад насанд хүрээгүй хүүхдийн үзэл санаа ёс суртахууныг эрчимжүүлэн сайжруулах нь маш чухал гэдэг талаар Ши Жиньпин байр сууриа маш тодорхой илэрхийлэн тайлбарласаар иржээ. 

2021 онд бүх Хятадын хоёр чуулганы үед Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн нэгдсэн хэсгийн хэлэлцүүлэгт оролцох үедээ Ши Жиньпин дарга боловсролын салбарт “шалгалтын оноог л дээдлэх” үзэл баримтлалыг няцаан, “Боловсролын хувьд сургууль гэр бүл гэсэнгүй шалгалтын оноог хэт чухалд үзэх ёсгүй. Шалгалтын оноо бол түр зуурын зүйл, нэг насны хүмүүжил боловсролын түвшинд авч үзэх хэрэгтэй. Эрүүл төлөвшсөн зөв хүмүүжил байхгүй бол хир тэнцсэнгүйтэй адил” гэж байлаа.

Сургуулиуд ёс суртахууныг илүү чухал байранд тавихыг Ши Жиньпин шаардсаар ирсэн бөгөөд “Хичээл болгонд мэдлэг түгээхийн зэрэгцээ сайн сайхан ёс суртахуун уламжлахыг хичээх хэрэгтэй” гэжээ. Энэ жилийн хоёр чуулганы үед тэрээр “Бага дунд анги түүнчлэн цэцэрлэг нь нэг насанд мартагдашгүй чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүүхэд үеэс нь эхлэн зөв замаар хөтлөх хэрэгтэй” хэмээн онцлон зөвлөсөн юм. 

Эцэг эх нь мэдлэг заахыг чухалчилж, ёс суртахууныг үл тоомсорлох хандлагыг өөрчлөх талаар зөв чиглүүлэн удирдахыг Ши Жиньпин санал болгож, насанд хүрээгүй хүүхдүүдийн үзэл санаа ёс суртахууны бүтээн байгуулалтын асуудал дээр гэр бүл үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэхийг зааварчилжээ. 

Эцэг эх, гэр бүлийн гишүүд сайн сайхан ёс суртахууныг багаас нь хүүхдүүдэд биечлэн зааж, бага явдлаас үнэн сайн сайхны хүмүүжил хүртээн, хуурамч муу муухай зүйлээс ангид байхыг Ши Жиньпин бүх нийтэд хандан санаачлан уриалжээ. 

Ёс суртахууны хүмүүжилд баялаг шим хөрс шаардагддаг. Хүүхдүүдэд “Ёс суртахууны хүмүүжлийг сайн хийвэл ирээдүйд зөв хүн болж бойжно” гэж Ши Жиньпин үздэг. 

Үеийн үед сайн сайхан агуу их ёс суртахууныг хүсэн эрмэлздэг үндэстэн хэзээд итгэл найдвараар дүүрэн байдаг.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313