УЛААНБААТАР ДАХЬ ХЯТАДЫН СОЁЛЫН ТӨВ 15 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

2025 оны 6-р сарын 3 өдөр

6-р сарын 3-нд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв 15 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэлээ.БНХАУ, Монгол улс хоорондын харилцан соёлын төв байгуулах хэлэлцээрийн дагуу 2010 оны 6-р сарын 2-нд Хятадын Соёлын Төв нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байгуулагдаж, өнгөрсөн 15 жилийн хугацаанд урлаг соёлын нийт 800 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Хятадын түүх соёл, өв уламжлалыг танилцуулан, Хятад, Монгол хоёр орны соёлын салбар дахь хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэж, иргэд хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ.Ойн арга хэмжээний үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх, Монгол улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хатагтай Б.Сэргэлэн нар баяр хүргэж үг хэлсэн байна. БНХАУ-ын Хөхнуур мужийн Соёл, Аялал жуулчлалын газар уламжлалт гар урлалын болон фото зургийн үзэсгэлэнгээр 15 жилийн ойд бэлэг барьжээ.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 70
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313

Sorry, no image found.
<
>