ӨВӨР МОНГОЛЫН ҮР ТАРИАНЫ УРГАЦ ХУРААЛТ АНХ УДАА 40 ТЭРБУМ КГ-ЫГ ДАВЛАА

2025 оны 6-р сарын 3 өдөр

Хятадын Үндэсний Статистикийн газрын мэдээллээр, 2024 онд Өвөр Монголын үр тарианы ургац хураалт анх удаа 40 тэрбум кг-ын босгыг давж, 41 тэрбум кг-д хүрчээ. Ийнхүү үр тарианы нийт ургацаар Хятад улсдаа зургадугаар байранд эрэмбэлэгдэв. Сүүлийн 6 жилийн турш Өвөр Монголын үр тарианы ургац хураалт 35 тэрбум кг-аас дээш байсаар иржээ. Өвөр Монголын тариалангийн талбай 2024 онд 7 сая га-д хүрч, нэг га тутмаас дунджаар 5848 кг ургац авчээ. Энэ амжилтад хүрэхэд сайн тариалангийн талбай бий болгох, шилдэг соортуудыг нэвтрүүлэх, дэвшилтэт технологи ашиглах, зохион байгуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Цаашид арга барилаа үргэлжлүүлэн сайжруулж, үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 19
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313