ӨВӨР МОНГОЛЫН ХАМГИЙН УРТ ХУРДНЫ ТӨМӨР ЗАМЫН НҮХЭН ГАРЦЫН ЗАМ ТАВИХ АЖИЛ ДУУСЛАА

2025 оны 6-р сарын 3 өдөр

Хятадын төмөр замын Хөх хотын товчооны групп ХХК-аас мэдээлснээр, Өвөр Монголын хамгийн урт хурдны галт тэрэгний нүхэн гарц болох Бугат-Иньчуан (Яргай) чиглэлийн хурдны галт тэрэгний Гандар уулын туннелийн зам тавих ажил дуусч, уг чиглэлийн хурдны төмөр замыг бүрэн нээхэд чухал суурь боллоо. Гандар уулын туннель нь ӨМӨЗО-ны Ухай хотод байрлаж нийт урт нь 12095 метр бөгөөд хоёр замтай урт туннель юм. 2024 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр байгуулж дуусжээ. Гандар уулын нүхэн гарцын зам тавих ажлын явцад замын хөдөлгөөний диспетчерийн удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж, шинэ төрлийн өргүүр, автоматжуулсан нэг удаагийн хэлбэржүүлэгч зам тавих технологийг ашигласнаар төслийн гүйцэтгэлийг өндөр чанартай, үр ашигтайгаар хурдасгасан байна.Бугат-Иньчуан чиглэлийн хурдны төмөр зам нь Хятад улсын "Найм босоо, найман хэвтээ" хурдны төмөр замын сүлжээний Бээжин-Ланжөү чиглэлийн хурдны төмөр замын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Тус зам бүрэн ашиглалтад орсны дараа Өвөр Монголын баруун хэсгээс Бээжин рүү нэвтрэх хамгийн хурдан гарц болох юм.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 19
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313