
Хятадын Луут завины баярын 3 хоногийн амралт дуусахтай зэрэгцэн аялал жуулчлалын янз бүрийн тайлан гарлаа. Хятадын аялал жуулчлалын нэрт кампани Ctrip -ийн мэдээллээр, Луут завины баяр нь Майн нэгний баяр болон зуны амралтын хооронд тохиож буй учраас аялал жуулчлалын олон үйлчилгээний хэвийн түвшинд байж, Хятадын олон газрын зочид буудлын дундаж үнэ Майн нэгний баярын өдрийнхөөс доогуур байлаа.Луут завины баярын үеэр Бээжин, Шанхай, Чэндү, Нанжин, Ханжөү, Гуанжөү, Чүнчин, Тяньжин, Шэньжэнь, Чиндао зэрэг 10 хот нь дотоодын аялал жуулчлалын зорилтод газрын эхний аравт бичигджээ. Энэ жилийн Луут завины баяраар дотоодын аялал жуулчлалын зах зээлд "ус" гэдэг үг давамгайлж, устай холбоотой тоглоомууд хүмүүсийн сонирхлыг ихэд татжээ. Мөн ардын зан заншилтай танилцаж аялах нь бас нэгэн онцлог зүйл болсон юм.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй