
Жил бүрийн зургадугаар сарын эхээр Хятадад олон арван сая оюутнуудын мөрөөдөл, хүлээлтийг тээсэн томоохон шалгалт болох элсэлтийн ерөнхий шалгалт болдог. 2025 оны байдлаар, бүх Хятадын хэмжээнд 13.35 сая сурагч уг шалгалтад оролцож буй бөгөөд тоогүй олон гэр бүлийнхний анхаарлын төвд байна. Энэ шалгалт нь аравдугаар ангиа төгсөж буй сурагчдын хувьд “амьдралын сорилт” төдийгүй нийгэм нийтээрээ хамтран оролцсон “баталгаажуулалтын ажиллагаа” болж байна.Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг саадгүй явуулахын тулд, Хятадын боловсрол, олон нийтийн аюулгүй байдал, зам тээвэр, эрүүл мэндийн салбарынхан төрөл бүрийн арга хэмжээ авч, элсэлтийн шалгалтыг аюулгүй, тогтвортой, саадгүй явуулах талаар зохицуулалт хийж байна. Хятадын олон газар "чимээгүй горим"-д орж, шалгалтын газрын эргэн тойронд дуу чимээ гаргахыг хориглож, замын хөдөлгөөнд түр хяналт тавьжээ. Барилгын газрын ажил, мөн олон нийтийн талбайд дуу, бүжиг мэтийн шуугиантай ажиллагааг түр зогсоож, зарим хотод цаашлаад шалгалтад орох сурагчдын амрах цагийг баталгаажуулахын тулд зугаа цэнгээний газруудыг ажлын цагаа тохируулахыг шаардсан байна. Мөн зах зээлийн хяналтын газар сурагчдын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс шалгалтын цэгүүдийн цайны газар, ойр орчмын нийтийн хоолны газруудад хатуу хяналт шалгалт хийж байна.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй