ХЯТАД ЕВРОП ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ 110 МЯНГА ДАХЬ УДААГИЙН АЯЛАЛ ЭРЭЭН ХОТЫН БООМТООР ХИЛЭЭР ГАРАВ

2025 оны 6-р сарын 12 өдөр

Өнөө өглөө Хятад Европ чиглэлийн галт тэрэгний 110 мянга дахь удаагийн аялал Эрээн хотын төмөр замын боомтоор хилээр гарч, Москва хотод хүрэх олон улсын аяллаа үргэлжлүүлэв.

Энэ галт тэрэг 6-р сарын 10-ны өдөр Шаньдүн мужийн Чиндао хотын Жяожөү өртөөнөөс хөдөлж, Жинань, Бээжин, ӨМӨЗО-ны Улаанцаб зэрэг газраар дайран өнгөрч, өчигдөр шөнө 22:20 цагт Эрээн хотын төмөр замын боомтод ирлээ. Замдаа энэ галт тэрэг хоёр удаа "дугаарын өөрчлөлт"-д орсон. Бээжинд ирэнгүүтээ, Бээжинд орох чиглэлээ гарах чиглэл болгож, галт тэрэгний дугаар тэгш тоо 75052 байсныг сондгой тоо 75051 болгон өөрчилсөн. Дараа нь галт тэрэг Эрээн хотын төмөр замын боомтод ирсний дараа, тогтоолд зааснаар гадаад руу явах бүх галт тэрэг галт тэрэгний дугаараа солих ёстой бөгөөд энэ галт тэрэг одоогийн 1291 дугаартай болсон юм.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313