"Хятадын зах зээл боломжоор дүүрэн байгаа тул та амжиж оролцоорой" хэмээн Британийн Хятадын худалдааны танхимын ахлах зөвлөх, Британи-Хятадын бизнес хөгжлийн төвийн дарга Жон Маклин 13-ны өдөр хаалтаа хийсэн 2025 оны Бээжингийн CBD чуулга уулзалтын үеэр сэтгүүлчид санал бодлоо солилцжээ. Тэрээр хэлэхдээ, дэлхий ертөнц эмх замбараагүй байдал, тодорхойгүй байдалаар дүүрэн байгаа энэ үед Хятадын хөгжлийн
\асар их нөөц боломж, нээлттэй, найрсаг орчин нь Британийн компаниудад төдийгүй дэлхий дахинд боломж авчирч байна гэжээ.
2000 онд байгуулагдсан цагаасаа хойш Бээжингийн CBD форум нь Хятад улсын хувьд дэлхийн яриа хэлэлцээнд оролцох индэр болсон юм. Энэ жилийн форумд дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээний хүрээний 6000 гаруй төлөөлөгч оролцов. Гурав хоногийн турш оролцогчид "Дэлхийтэй яриа хэлэлцээ хийж, хамтын хөгжлийг эрэлхийлэх" сэдвийн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцож, олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар ярилцав. Эдгээрийн дотор Хятадын хөгжлийн боломжийг хэрхэн хуваалцах нь талуудын анхаарлын төвд байна.
агаарын чанар хамгийн илт сайжирсан орнуудын нэг болсныг тоо баримт харуулж байна. Энэ нь дэлхийн шинэ ногоон байгууламжийн дөрөвний нэгд хувь нэмэр оруулж, дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний системийг байгуулж, дэлхийн хамгийн том, бүрэн шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн сүлжээг байгуулжээ. Үүний зэрэгцээ, Хятад улс дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагтай ногоон эрчим хүчний төслийн хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхийн нарны зайн цахилгаан модулийн 80 гаруй хувь, салхины цахилгаан станцын тоног төхөөрөмжийн 70 хувийг ханган, дэлхийн салхины эрчим хүч, нарны зайн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийн дундаж киловатт цагийн өртөгийг тус тус 60, 80 гаруй хувиар бууруулж байна. Royal Institution of Chartered Surveyors (RICS)-ийн зах зээлд нийлүүлэлт хариуцсан ахлах захирал Тони Осуди сэтгүүлчид хэлэхдээ, Хятад улс зөвхөн өөрийн ногоон хөгжлийн төлөө зүтгээд зогсохгүй дэлхийн сайн сайхны төлөө ажиллаж байна гэжээ.
Энэ он гарснаас хойш Хятад улс гадаадад дээд түвшний нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад чиглэсэн холбогдох арга хэмжээг тууштай ахиулж, "Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих аж үйлдвэрийн каталог"-ыг шинэчлэн сайжруулж, өргөтгөсөн байна. Гадаадын олон компани Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр сонгосон. Энэ оны эхний таван сарын байдлаар импорт экспортын гүйцэтгэлтэй гадаадын аж ахуйн нэгжийн тоо 73 мянга давсан нь сүүлийн таван жилийн мөн үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэдгээрийн дотроос Арамко Ази, Хамамацу Хятад зэрэг үндэстэн дамнасан компаниудын бүс нутгийн төв оффисууд Бээжингийн CBD-д суурьшихаар сонгосон бөгөөд тэдний салбарууд мөн энэ жил Бээжингийн CBD-д ТУЗ-ийн хурлыг хийхээр сонгосон. Хятад дахь Данийн Худалдааны танхим болон Германы Худалдааны танхим Европын компаниуд Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах хүсэл эрмэлзэлтэй байгаа
бөгөөд хиймэл оюун ухаан, жолоочгүй жолоодох зэрэг шинэ технологи нь хамтын ажиллагааны салбар болно гэж мэдэгдэв. Хятад дахь Америкийн Худалдааны Танхимын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Америкийн компаниудын дийлэнх нь Хятадын зах зээлээс гарах бодолгүй байгааг харуулж байна. Энэ бүхэн нь дэлхийн улс орнуудын Хятадын зах зээлд итгэх итгэлийг гэрчилж байна.
"Бид Хятадад 30 шахам жил хөгжиж байгаа бөгөөд Хятад бол бидний хоёр дахь эх орон" хэмээн Тони Осүдигийн үг гадаадын олон компанийн дуу хоолойг илэрхийлж байна. Одоогийн байдлаар Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхдугаар хурал шинэ ахиц дэвшил гаргаж, дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг эрч хүч нэмж байна. Гэсэн хэдий ч олон улсын орчин тогтворгүй, тодорхойгүй олон хүчин зүйлтэй ээдрээтэй, хүнд хэвээр байна. Салхи, борооны сорилтоос эмээхгүйгээр Хятад улс өөрийн гэсэн зүйлийг тууштай хийж, дээд түвшний нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлсээр ирсэн. Дэлхий нийт Хятадад итгэж, Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятадад ялалт байгуулж чадна.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй