Шилийн гол аймгийн Тайвас хошууны Гүнбулаг сумын Баянцагаан нуур сүүлийн өдрүүдэд сошиал орчинд олны анхаарлыг татсан байна. Алсаас харахад сүүн цагаан өнгөтэй харагдах уг нуурыг хүмүүс “Сүүн нуур” хэмээн нэрлэх болжээ. Баянцагаан нуур нь байгалийн гаралтай шүлтлэг нуур бөгөөд удаан хугацааны геологийн өөрчлөлтийн үр дүнд ёроолд нь кальцийн карбонат зэрэг эрдэс бодис их хэмжээгээр хуримтлагджээ. Нуурын усны урсгалыг даган эдгээр нарийн ширхэгтэй эрдэс бодис хөвөн гарч ирснээр нуурын усыг сүүн цагаан өнгөтэй харагдуулдаг байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй