
2025 оны "L'Oréal-UNESCO-ийн дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтний шагнал" гардуулах ёслол 12-ны орой Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд болов. Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, Чинхуа Их Сургуулийн профессор Ван Шяоюньг багтаасан дэлхийн таван эмэгтэй эрдэмтдийн хэрэглээний математик, физик, аналитик химийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, энэ жилийн шагналын эзнээр тодруулжээ.
Энэ шагнал байгуулагдсанаас хойш 137 шагналтны долоо нь Нобелийн шагнал хүртэж байсан бол Хятадын нийт есөн эмэгтэй эрдэмтэн энэ шагналыг хүртжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй