"ШИ ЖИНЬПИНИЙ ИШЛЭХ ДУРТАЙ ХЭЛЦ ҮГ" НЭВТРҮҮЛГИЙГ ТӨВ АЗИЙН ОРНУУДАД ГАРГАЛАА

2025 оны 6-р сарын 17 өдөр

Өнөөдөр буюу 6-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Казахстаны Астана хотод Хятад-Төв Азийн дээд хэмжээний 2-р чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн очиход, Хятадын төв радио телевизийн хийж бүтээсэн "Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг" нэвтрүүлгийн нээлтийн арга хэмжээ Казахстаны ерөнхийлөгчийн ордонд болов. Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев баярын захидал илгээж, нэвтрүүлэг цацагдсанд халуун баяр хүргэв. Мөн өдрөөс эхэлж, нэвтрүүлгийг Казахстаны Торгоны зам, Хабар, Атамекен телевиз, мөн “Казахстаны аж үйлдвэрийн сонин”-ы албан ёсны вэбсайт, Киргизийн үндэсний телевиз, радио компани, Тажикистаны "Захонамо" үндэсний телевиз, "Ховар" үндэсний мэдээллийн агентлагийн албан ёсны вэбсайт, Туркменистаны мэдээллийн сүлжээ, Узбекистаны залуучуудын телевиз зэрэг Төв Азийн таван орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах болно."Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг" нэвтрүүлэгт Ши Жиньпин даргын чухал илтгэл, нийтлэл, ярианд дурдсан хятад шүлэг, зүйрлэлүүдийг сонгож, нээлттэй хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн хөгжил, экологийн хамгаалалт, соёлын шинэчлэл зэрэг сэдвүүдэд анхаарал хандуулж, олон улсын өнцөг болон амьд жишээгээр дамжуулж, Төв Азийн үзэгчдэд Ши Жиньпиний улс орныг удирдах бодлын гүн гүнзгий түүх, соёлын үндсийг тайлбарлаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн үр бүтээмжийг харуулах болно.

Арга хэмжээний үеэр, Казахстаны Төрийн зөвлөх Калин, ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын орлогч сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэн Хайшион, Казахстаны Соёл, мэдээллийн сайд Балаева, Киргизийн Төрийн мэдээллийн агентлагийн ерөнхийлөгч Шерметалиев, Тажикистаны Үндэсний радио телевизийн хорооны нэгдүгээр орлогч дарга Оримзода, Узбекистаны “Ардын дуун сонин”-ы ерөнхий редакторын орлогч Кенинзеев нар үг хэлэв.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 32
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313