ШИ ЖИНЬПИН ХЯТАД-ТӨВ АЗИЙН 2-Р ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

2025 оны 6-р сарын 18 өдөр

Орон нутгийн цагаар 6-р сарын 18-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Төв Азийн дээд хэмжээний хоёрдугаар уулзалтад амжилттай оролцоод Бээжинд буцаж ирэв.
Астана хотоос явах үе Казахстаны Ерөнхийлөгч Токаев тэргүүтэй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Дажбай, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Нуртлев, Ерөнхийлөгчийн Гадаад харилцааны зөвлөх Казыхан, Астана хотын дарга Касембек нарын зэрэг өндөр албан тушаалтнууд нисэх онгоцны буудалд очиж, Ши Жиньпин даргыг үдэн мордуулав.
Ши Жиньпиний тусгай онгоц хөөрсний дараа, Казахстаны Агаарын цэргийн хүчний онгоцууд түүнийг хамгаалахаар дагалдан хөөрөв.
Онгоцны буудал руу явах замд Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөгчид болон тэнд сурч буй оюутнуудын төлөөлөл замын хоёр талаар Хятад, Казахстаны төрийн далбааг намируулж, Ши Жиньпин дарга Хятад-Төв Азийн дээд хэмжээний уулзалтад амжилттай оролцсонд халуун баяр хүргэв.  
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 38
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313