
Хам зуучлуурын төвийн сэтгүүлч Т. Яргуй
Эсгий бол нүүдэллэн малжих амьдралын дунд дутагдаж болошгүй эрдэнэ. Эсгий бол нүүдэллэн малжих амьдралтай уусалцахад үүний дунд заавал оюун ухааны гүнээс ундарсан гарын ур байх хэрэгтэй юм. Гарын уртай байна гэдэг хүн бүрт байгалиас өгөгдсөн ур чадвар бөгөөд эмэгтэй хүнд арай илүү заяагдсан байдаг. Түүнийгээ хэрхэн олж нээж, өнгөлөн хөгжүүлэх нь тухайн хүний хичээл зүтгэл уран сэтгэмжээс төрөн гардаг билээ.
Шинжлэх ухаан үтэр түргэн хөгжиж байгаа энэ зуунд эсгий гар урлалын бүтээл нь соёлын үнэт өв төдийгүй, өнөөдрийн хэргэлгээ орчин үеийн загварын үнэ цэнийг бүтээж байдаг юм. Өнөөдөр болтол эсгий урлал нь умрадын нүүдэлчин үндэстний уламжлалт соёлын цомотгол болж байгаа билээ. Иймийн учир умрадын соёлын гялс цэгийн нэг нь эсгий урлал ажээ.
Өнөөдрийн сурвалжлагынхаа гэгээн хойморт Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр дунд сургуулийн Дүрслэх урлагийн багш Наргилыг хүндэтгэн урилаа. Тэр арваад жилийн турш сургуулийнхаа Дүрслэх урлагийн багшаар ажиллах явцдаа өөрийнхөө ур мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэн, уран зураг, уран бичлэг, гар урлалын бүтээлүүдээрээ их олон амжилттай үр дүнг олсноор зогсохгүй умрад хилийн соёлын гайхамшигийн нэгэн болох эсгий урлалыг хичээлийнхээ программд оруулан хүүхдийн ертөнцдэх бүтээлүүдээр анги танхимаа чимжээ.
Мөн түүний сурагчдын бүтээлүүд нь гадаад дотоодын олон хүмүүсийн таашаалалд хүрснээр Наргил багш умрад хилийн соёлын түгээн дэлгэрүүлэгчийн нэгэн болж чадсан гэлтэй. Наргил 1980 оны 12-р сард Шинэ барга баруун хошуунд төржээ. Тэр ухаан орсон цагаасаа л ээжийнхээ оёж өгсөн хувцас, гутлаар гангарч, ээжийнхээ гэрийн эдлэл хогшлын чимэглэлийг хатгаж, нэхэж, оёж урладаг байсан нөлөөгөөр зөнгөөрөө гар урлал, уран зурагт дур бахтай болжээ. Ийнхүү бага насныхан хүмүүжилд нь гар урлалын үнэ цэнийг сийлсэн болхоор Наргил багш хүүхэд ахуй наснаасаа гар урлалаар хань болгож зурж, оёж, хатгаж, сийлж чадах бүхнийг бахтай бүтээдэг байсан тухайгаа дурсан ярилаа. Энэхүү нөлөө ч Наргил багшийг гар урлал, уран бүтээлд холбон хөтөлжээ.
-Би 2001 оны 7-р сард Хайлар дах Монгол үндэстний Багшийн сургуулийн Дүрслэх урлагийн тусгай мэргэжлээр төгссөн. Тэр үеийн багш нар маань уран зургийн гүн мэдрэмжээс мөрдөн, маш нарлигаар хичээл заадаг байсан нь одоо хүртэл сэтгэлд суугдан, сурагчиддаа чанга нямбай заах хэрэгтэй гэдгийг ухааруулсан юм.
- 2007 оны 1-р сараас 2009 оны 1-р сар хүртэл Улаанхадын Их сургуулийн Дүрслэх урлагийн салбараас төгсжээ. 2002 оны 4-р сараас одоо болтол Шинэ барга баруун хошуунд багшилж, одоо Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр дунд сургуульд Дүрслэх урлагийн багшаар ажиллаж байна.
Тэр 2019 оны нэгэн өдөр сурагчийнхан ээж эсгий урлал хийж байхыг хараад сэтгэл хөдлөн сурч эхэлсэн гэх. Сурах дутам эсгий урлалд умрадын нүүдэлчин үндэстний өв соёлын агуулагдахуун агуулж байгааг ухаарч, хичээлийн программд оруулья гэж санал дэвшүүлснийг нь сургуулийн захиргаа дэмжин зөвшөөрч эсгий урлалын хичээлийг зааж эхэлсэн байна.
- Одоогийн хүүхдүүд мал малжих соёлоосоо холдож, бид нарын амьдрал дундах биет бус соёлын өв гэх танилтаасаа холджээ. Эсгий урлалыг зааснаараа нүүдэл малжиллыг таниулхаар зогсохгүй биет бус соёлын өвийг сурагчид маань биечилэн ойлгох болно. Мөн умрадын соёлын гайхамшигийг танихад нэн дөхөм дөт болох юм. Одоо манай ангид үсний хавчаар, зүүлт, түлхүүрийн оосор.... гэх мэт янз бүрийн 500 гаруй сурагчдын маань бүтээлүүд байдаг. Үүнд сургуульд зочилон ирсэн гадаад, дотоодын зочид худалдаж авъя. Яасан гоё юм бэ гэж урам өгдөг гэх. - Эсгий урлалыг бүтээхэд зүүгээр ноосыг шивэж, хатгаж, оёж бүтээдэг. Хонины ноосыг зүүгээр хатган шивж аажим аажмаар эсгийрүүлэн хэлбэржүүлдэг юм. Сурагчид маань бүтээлээ хийхдээ туйлын нам тайван байж, уран бүтээлээсээ олох зол жаргалыг мэдэрдэг. Яг л дотоод сэтгэлдээ “хонины ноос SPA “ хийж байх шиг .....
-” Миний хувьд өөрийгөө өдрөөс өдөр ахин хөгжүүлхээр мэрийж, үргэлж интернет сүлжээгээр уламжлалт болон шинэ дэвшилтэд загварын эсгий урлал хийх мэргэжлээс сурч, сурагчиддаа уламжлан заах арга барилаа давтагдашгүй сайжруулахаар зорьдог. Нодиноны 6-р сард би сургуулийнхаа хоёр Дүрслэх урлагийн багш нарыг дагуулан Хөлөнбуйр хотын зэрэглэлийн эсгий урлалыг хийх мэргэжил болон Дүрслэх урлагийн хичээлтэй хэрхэн уяалдуулан уусгах аргыг судлах хичээлийг ахлах сургуулийн хичээлийн программд оруулах саналаа өгч их урам зоригтой ажиллаж байна” хэмээн өөрийнхөө ажлыг танилцууллаа.
- Наргил :”Одоо миний сурагчид зүүгээр шивэж,хатган оёх мэргэжилдээ цагаарч дадамгай болжээ. Дараачийн алхамд би тэд нарт нойтон эсгийгээр гэр, малгай зэрэг том бүтээл хийх аргыг заах бодолтой байгаа. Энэхүү хичээл маань хүүхдүүдэд бодит амьдралд хэрэглэгдэх зүйл болон үндэстний онцлогт хэргэлгээт зүйлийг хийж чадах болгоно. Бүтээлээрээ нэн олон хүмүүст биет бус соёлын өвийн ид шидийг үзүүлэх болно” гэж урамтайхан ярилаа.
2019 оноос эхлэн Наргил багш сургуульд “Эсгий гар урлал”-ын хичээлийн программыг санал болгон заахын хамт “Монгол үндэстний биет бус соёлын өв болох эсгий урлал хийгээд ахлах сургуулийн Дүрслэх урлагийн хоёрдугаар хичээл болох дугуйлангийн хичээлийг уусалцуулах судалгаа”-г гардан эхлүүлж, умрад хилийн соёлын нэгэн гайхамшигт соёл болох эсгий урлалыг дур бахтай, сонирхож байгаа сурагч нартаа зааж эхлэв. Эсгий урлал бол умрадын нүүдэлчин үндэстний өв соёлын чухал бүрэлдэхүүн мөн. Манай монголчуудын амьдралын энгийн хэргэлгээнд дутагдаж болошгүй материаллаг урлал билээ. Хуучин монгол гэрийн бүрээс, гутал, оймс, дохом зэргийг эсгийгээр хийдэг байв. Үе үеийн уламжлан түгээгч нарын тасралтгүй шинэчлэл, хөгжлөөр дамжин урлангийн дүрслэлт уран бүтээлээр түмэн олонтойгоо золгож, олны магтаал сайшааллыг сонсож байна.
Наргил багш олон жил тасралтгүй мэрийж, уран зургийн гэгээн мэдрэмжээр уран зурагт дур бахтай, гар урлалд дуртай сурагчдыг хүмүүжүүлэн багш хэмээх алдраа гар урлал уран бүтээлээрээ чимсэн нэгэн байжээ. Үүний дагуу тэр тасралтгүй өөрийнхөө ур мэргэжлээ дээшлүүлж, маш олон удаагийн уралдаанаас амжилт сонссон юм. Түүний олсон амжилтаас хуваалцвал: Түүний бичсэн хулсан бийрийн уран бичлэг, зурсан тосон будгийн бүтээл “Малчин”, үсэн бийрийн уран бичлэгийн бүтээл “Чингисийн билэг сургаал”, хулсан бийрийн уран бичлэгийн бүтээл “Зүйл цэцэн үг” жич эсгий урлал “Чоно” зэрэг төлөөлөл бүтээлүүд нь манай ӨМО цаашлаад Орос, Монгол зэрэг улс орны үзэгч сонирхогчдын халуун хүрээлэлийг олсон байна. Үүнд ШББХ-нд зохион байгуулсан “Уянга-8”, Хөлөнбуйр хотын Хайларт зохион байгуулсан “Уянга-10” Олон улсын уран бичлэг уран зургийн үзэсгэлэнд шилдэг оролцож, Халимагийн Монгол уран бичлэгийн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн бол түүний жолоодсон сурагч Мажигсүрэнгийн уран зургийн бүтээл болох “Тал нутгийн эрэлхэг бүргэд” бүтээл нь “Уянга-8” Олон улсын уран бичлэг уран зургийн үзэсгэлэнд оролцож, бас Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол туургатны өв соёл” Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын Дүрслэх урлаг төрөлд бүтээлч сэтгэлгээ, ур ухаан, авьяас чадвараараа онцгой манлайлж дэд байр эзэлж, “Өргөмжлөл” гардсан. Сурагч Зань Вэнчигийн хулсан бийрийн уран бичлэгийн бүтээл нь “Уянга-8” Олон улсын уран бичлэг уран зургийн үзэсгэлэнд оролцож, бас Монгол улсын Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол туургатны өв соёл” Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадамд бүтээлч сэтгэлгээ, ур ухаан, авьяас чадвараараа онцгой манлайлж тусгай байр эзэлж, “Өргөмжлөл” гардсан. Үүнд Наргил багшийг “Монгол туургатны өв соёл” Олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадамд идэвх санаачилгатай амжилттай оролцсонд шилдэг удирдагч багшийн шагналыг гардуулжээ. Сурагч Учиралын уран зургийн бүтээл “Бөхчин” нь БНДАУ байгуулагдсан 70 жилийн ойн ахлах, бага сургуулийн урлагийн үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны ахлах сургууль доторхи гуравдугаар байранд шагнал гардаж, сурагчийн бүтээл нь бас ӨМО-ын “Цоморлог” сэтгүүлд олон удаа нийтлэгджээ. Энэ нь Наргил багшийн сурагчдаа гэх сэтгэлийнхэн хариу дэлгэрсэн цэцэгс юм. Наргил багш “Багш” хэмээх нандин алдраар амьдралаа гоёсны учир дүрслэх урлагт авъяаслаг хүүхдүүдийг хүмүүжүүлэн нээхээр зорьж, сурагчдаа идвэхитэй дайчилан Орос, Монголын уран бүтээлийн уралдаанд оролцоод асар том амжилт олсон нь ШББХ-ны гар урлалын түүхэнд бичигдэн үлдэх нь лавтай.
Наргил багш олон жилийн Сурган хүмүүжлийн ажил хийх явцдаа нэг сэтгэл нэг зоригоор сурган хүмүүжлийн төлөө шаргуу чармайна ажилсаар нэг мэдхэд арваад жилийн нүүрийг Сурган хүмүүжлийн ажилд зориулсан байна. Тэр бол умард хилийн соёлыг түгээгчийн нэг юм. Түүний төгсөгсөн сурагчид умард хилийн соёлыг өнө удаан залгамжлан хөгжүүлхэд өөрийн хийх хүчин зүтгэлээ үзүүлсээр байна. Яг энэхүү тусгай сурвалжлагыг найруулан бичиж байх үед Наргил багшийг Шинэ барга баруун хошууны уламжлалт Эсгий урлалын хошууны зэрэглэлийн биет бус өв залгамжлагжаар өргөмжилж, түүний хичээл зүтгэлийг нь үнэлсэн сайхан чимээг хүлээн аваад чармайлга хүнийг гомдоохгүй гэх чухам үнэн шүү хэмээн шүүрс алдан суулаа. Наргил багшийнхаа уран бүтээл уламжлалд нь өндрөөс өндөр их амжилтыг хүсье.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй