ЖИГЖИДИЙН ДАШ

2025 оны 6-р сарын 19 өдөр

Буриад бөхийн өвлөн уламжлагч соёлын биет бус өвийг дархан хамгаалагч 
-- Буриад бөхийн орны зэрэглэлийн соёлын биет бус өвийн өвлөн уламжлагч Гэндэнчойдорыг тэмдэглэв 
 Буриадууд бол ойн иргэд ан агнах, загасчилах, мал малжих амьдралтай монгол зон түмэн юм. Буриад бөхийн судлагч нар буриад бөхийг балар эртний нийгэмд үүсжээ. Балар  эртний хүмүүс амьдран оршихын төлөө, идэш хайх, харилцан тэмцэлдэх, биеэ хамгаалж байгаль ертөнцтэй шаргуу хатуужилтай тэмцэл хийх дунд үүсэн бүрэлдэж хөгжсөөр, биеийн тамирын төрөл, даруй эрийн гурван наадмын төрөл болж, эрийн шандас шалгах, цэрэг ангийн бэлтгэл дасгал болж ирэв. Бөх нь монголчуудын дунд олон зуунаас үүсэлтэй үндэсний спортын нэг юм болохоор хамгаалж уламжлан хөгжүүлэх нь үндэстэний спортыг хөгжүүлэхийн үндэс болно. 
  Буриад бөх нь монгол бөх, дэлхийн чөлөөт бөх, Алшаагийн шалбар бөх болон бусад үндэстэн ястаны бөхийн барилдаантай адил тал олон байдаг ч өөрийн онцлогтой, дүрэм тогтоолтой. Үүнд дэвжээнд гарахдаа буриад бөхчүүд эрхбиш малгайгаа өмсөж, зодог шуудаг нь дээрээ бүс бүслэж, засуулын зөвлөлгөө шүүлгийн дор барилдаж эхэлдэг.
Буриад бөхийн барилдаан нь: Нэгд. Оноолтоор барилдах Хоёрт. Тойруулж барилдах Гуравт. Багаараа барилдах зэрэг дараалалтай байдаг.
Бөхийн өмсгөл: Бөх бүхэн буриад малгай ( улаан залаатай тойровч малгай ) өмсөж талбайд гардаг. Тусгай бөхийн зодог шуудаг өмсөж, бүс бүслэдэг. 
Эрт үед буриад бөх барилдахад өмднийхээ түрийг дээш шууж бүсээрээ дундуураа уяж, цээж, хөл нүцгэнээр барилдаж байсан. Сүүлийн үед бөхийн зодог бий болж, дээгүүр нь бүсээр чангалан бүслэдэг болов. Буриад бөх, бөхийн засуулын зөвлөлгөөгөөр дэвжээнд гардаг. Дэвжээнд гарахдаа гүйж гарч бүргэд (гарди) шувууны далавчаа дэлгэж дүүлэн нисэхтэй адил хоёр гараа мөртэйгээ тэгшээр хоёр тийш сунгаж дэвнэ. Бөхчүүд дэвэж хийморио мандуулж, омог сүр хүчээ сэргээж цог сүлдээ сэргээж, хоёр гараараа өвдгөө тулж, цээжээ өргөн тэнийлгэж нуруугаа хотойлгон зогсож, гуяа гурав удаа алгадаад, дэвжээн дээрээ очдог. Бөхчид бүргэд шувууны дэвэлтийг дууриаж хоёр гараа дэлгэж элэн халин дэвж, самнаж, бөхийн эрч хүч идэрхэг байдлыг үзүүлдэг нь эртний монгол бөхийн хэлбэр юм. 
 Буриад бөхөнд мэргэжилийн мэх олон байдаг бас Монгол бөхийн мэх болон Хятад бөхийн мэх, дэлхийн чөлөөт бөхийн мэхүүдийг багтаасан байдаг. Учир нь Буриад бөх нь Монгол бөхөөс өөр нь дэлхийн чөлөөт бөхийн хөл барих мэргэжлийг хэрэглэдэг таших, ачих, хөл барьж хөмрүүлэх, бухах тойгдох, дугтрах, хөл барьж хойно нь гарч өргөж хаях зэрэг олон мэхтэй. Бас Хятад маягийн бөхийн мэх багтдаг.
Хоёр бөх мэх тэнцсэн байдлын доор удаан барилдахад хав золгуулан барилдуулна. Буриад бөхийн засуул бөх барилдахыг нарийн хянадаг. Засуулаас бөхийн дэвжээн дээр шууд шийдвэр гаргадаг. Буриад бөх дэвжээн дээрээ хурц ширүүн байдалтай гарч, бушуу шаламгай, мэх мэргэжлийг уран хөдлөнгүйгээр хэрэглэдэг. Эрхбиш хянагчийн жолоодлогыг баримтлан гүйцэтгэдэг. 
Хаягдсан бөх нь дийлсэн бөхийн баруун суга доогуур ( даруй баруун гар ) мэхийнэ гарч унаснаа хүлээн зөвшөөрөх ёс гүйцэтгэдэг. 
Гэндэнчойдор---Буриад ахмад бөх 1948 оны 12 сарын 23-ны өдөр буриад монгол хашир бөх байсан Бавуучийн Шаравын их хөвгүүн болж заяасан юм. Шинэхэний буриад малчин . 
Бавуучийн Шарав гуай нэрт бөх байсан. Оросын Чита мужийн Борж нутагт төрсөн. Залуудаа Оросын Борж нутагт байхдаа буриад бөх барилдаж, овоо тахилгын наадамд түрүүлж явсан түүхтэй. Гэндэнчойдор бол бөх удмын хүү юм.
 Буриад монголчууд аль эрт Байгаль далай болон Хянган давааны дундах өргөн уудам нутагт нүүдэллэн Хөлөн нуур, Буйр нуур, Эргүна гол, Сэлэнгэ мөрнөөр нутагшиж нүүдэллэн малжиж байсан түүхтэй юм. 1917 оны үес Оросын дайн дажины самуун байдлаас зайлахын төлөө буриадчууд Хөлөнбуйрт мал хөрөнгөтэйгээ нүүдэллэн ирж, 1922 онд Бавуучийн Шарав Хөлөнбуйрын Шинэхэн нутагт суурьшиж, бөхөөр хүмүүжигдсэн юм. Бавуучийн Шарав олон удаагийн овоо наадамд барилдаж тэргүүнд орж байсан түүхтэй. 17 настайдаа Өвөр Монголын Залуучуудын бөхийн уралдаанд хоёрдугаар байранд орсон юм. 1965 оны зунаас бөх болох замаа эхлүүлж их бага наадамд барилдаж буриад бөх барилдах ур мэргэжил суржээ. Багаасаа буриад бөх барилдахыг сурч, буриад бөхийн мэх мэргэжлийг эзэмшив. 1979 онд Хөлөнбуйр аймгийг төлөөлж Хармөрөн мужийн хятад маягийн бөхийн уралдаанд оролцож, 100 кг-ын жинд түрүүлжээ. Тус жилийн сүүлд бүх Хятадын дөрөвдүгээр удаагийн спортын тэмцээнд Хятад маягийн бөх барилдаж, дөрөвдүгээрт орсон юм. 1979 — 1980 онд Хөлөнбуйр аймгийн Хармөрөн мужаас Өвөр Монголын өөртөө засах оронд харьяалагдсны сүүлээр Өвөр Монголоо төлөөлж хоёр удаа бүх Хятадын уралдаанд оролцож дөрөв тавдугаар байранд орж байжээ. Гэндэнчойдор 1980 онд нас явсан зэрэг эл талын шалтгаанаас болж Шинэхэн нутагтаа харьж малчин болов. “Хун галуу угтай, хус модон чаргатай ” буриад зон бөх барилдах, морь оролдох, нум сум харваачтай зон түмэн юм. Гэндэнчойдор нутагтаа буцаж ирсний сүүлээр бөх барилдах, залуучуудад бөхийн арга мэх мэргэжлийг заахаар зогсохгүй хурдан морь уях, найр наадамд гүйлгэдэг хурдан морины уяачийн мэргэжил болон бусад буриад монголчуудын мал малжлын зан заншилыг эрхэмлэн, нутгийн зон түмэнд хэлж сургаж байдаг. Гэндэнчойдор хус модон чаргандаа морь засан уяж найр наадамд тэргүүн шагнал авч байсан түүхтэй. Буриад зон түмэн ойгийн иргэд байсан тул ан гөрөө хийх, загас агнах, мал тэжээх зэрэг ажил хийж байсан түүхтэй. Буриадчууд агнаж харвахдаа сайн, хурдан морьтой. Байгаль далай, Сэлэнгэ мөрөн, Онон мөрөн, Эргүна голоос Хянган даваа хүртэл нутагшиж, бөх барилдах, морь уралдах, ан гөрөө хийж, нум сум харваж амьдарч байсан нүүдэлчин монгол үндэстэний овог аймгийн нэг болох юм. Дээр үеийн түүхээс хэлбэл Гэндэнчойдор харваж агнаж байсан түүхтэй юм.
Гэндэнчойдор буриад монголчуудын зан үйл зан заншилыг сайн мэддэг нутгийн ахмад болохоор буриадчууд овоон найр хийхэд овоон найрыг зонхилон заан жолоодож, нутгийн залуучууддаа буриад зан заншил өв уламжлалыг заан сургаж өгдөг. Гэндэнчойдор хашир хоньчин, хашир малчин мөн ч овоо тахилга төр найр хашилцаж буриад монголчуудын зан дадгалыг уламжлан хөгжүүлэгч юм.
 Бөх удамтай бөхчин Гэндэнчойдор залуу бага насандаа зөвхөн буриад бөх барилдаж явсан биш бас дэлхийн чөлөөт бөхийн сургалтад орж байсан түүхтэй. Тэр нутагтаа харьж ирээд малчин болсон ч залуучуудад бөх ( хятад бөх)-ийн мэх мэргэжлийг зааж залуучуудын биеийн чадвар, тэсвэр хүчийг сайжруулах дадлага сургалтыг заан жолоодож өөрийн хүч чадлаа бөхийн үйлсэд өргөж явжээ. 1990 оны үед ахмадууд буриад бөх барилдах тухай ярилцаж, бага сага бригадын залуучуудын наадамд үзүүллэгийн хэлбэрээр буриад бөхийн барилдаан хийдэг болсонд, бөх удамтай Бавуужийн Шаравын Гэндэнчойдор, нэрт бөх Пүрэвийн Жигмэд, бөхийн засуул, хянагч Долоот нартай ярилцаж буриад бөхийг сэргээн хөгжүүлэх тухай арга бодолхийлж, гацааны залуучуудын наадамд буриад бөх зааж сургах ажиллагааг өрнүүлэв. Буриад бөх эртний Монгол бөх, Хятад бөх, дэлхийн чөлөөт бөхтэй адил талтай. Хөдөлгөөн нь хурц ширүүн цээж, хөл гарыг нь бүр барьж болдог. Арга мэх мэргэжил олонтой, өшиглөж болдоггүй, гэвч бие дээгүүрээ хаяж болдог. Ер нь ташиж унагаж болдог. Буриад бөх тэмцээний нарийн дүрэм тогтоолтой. 
2006 онд Шинэхэн зүүн сум, Шинэхэн баруун сум нийлж ”Шинэхэн балгас” болов. Гэндэнчойдор, Пүрэвийн Жигмэд, Долоот зэрэг ахмад бөхчүүд балгасын нам засгийн удирдлагад буриад бөхөө хөгжүүлэн уламжилах тухай саналаа өргөж балгасын талаас хүндэтгэн үзэж, балгасын орлогч дарга Баярбат тусгайлан харьцаж, “ Буриад бөхийг хөгжүүлэх тухай судлан ярилцах хурал” хийж, сум гацааны найр ба жил бүрийн овоон найрт буриад бөх барилдах тогтоол гаргав.
Хашир бөх Гэндэнчойдор, нэрт бөх Пүрэвийн Жигмэд, бөхийн засуул хянагч Долоот нар буриад бөхийг хөгжүүлэн уламжлах үүргийг хүлээн авч, сумандаа залуучуудыг төвлөрүүлэн дадлага дасгал, тусгай мэх мэргэжил зааж өгч, шинэ хүчтэнийг хүмүүжүүлэх ажлыг гардан хийв. 
Ахмад бөх Гэндэнчойдор өвөл зунгүй залуучуудын бөхийн дадлага сургалт болон уралдаан болбол тусгайлан очиж бөхийн мэх мэргэжлийг заан жолоодож өгдөг. Зуны цаг болбол гацааны наадам овоон найрт тусгайлан очиж, буриад бөхийг хөгжүүлэн уламжилах ажлыг заан жолоодож буриад бөхийг уламжлан хөгжүүлэх ажлыг ямар ч үнэ төлбөргүйгээр өв соёлоо уламжлахын төлөө өөрийн үзүүлбэсүү зохих хүчин чадлаа үзүүлж, мэх мэргэжил заан жолоодож, бөхийн их бага талбарт хэзээдээ өөрөө хүрч бөхийн барилдааныг харж, буриад бөхийг уламжлан хөгжүүлэх ажлын төлөө өөрийн өтлөө насныхаа хүчин чадлаа үзүүлж явна. 
Одоо Гэндэнчойдор халширалгүй хатуужилтай чармайлгаар буриад бөхийн соёлыг нийгэм даяарт түгээмэлжүүлж, Шинэхэн нутгийн залуучууд бүхэн барилдаж чадах болж, овоон найр гацаа сумын наадамд эрхбиш барилддаг эрийн гурван наадмын төрөл болов. Гэндэнчойдорын бөхийн хүсэл бол ерөнхий боловсролын сургуулиудад Буриад бөхийг зааж түгээмэлжүүлж, хошуу наадамд барилдаж, улс орны цөөн тоот үндэстэний спортын төрөл болгох соёлын өвийг хөгжүүлэн уламжилж, тусгай мөнгөн дэмжлэг олж, тусгай боловсролын клуб байгуулан, багаас нь хүүхдүүдийг хүмүүжүүлж буриад бөхийг хөгжүүлэх алсын төлөвлөгөөтэй юм. “Нүүдэл малжиллын уламжлалт соёлыг хөгжүүлхэд эрхбиш хүүхдүүдээсээ эхэлж, морь унах мэргэжилийг зааж, багаас нь мал ахуйтай ойртуулан малжих амьдралыг ойлгуулах хэрэгтэй. Мөн ч биет бус соёлын өвийг тээж түгээн дэлгэрүүлэх залгамжлах ажлыг чанга атгаж, нийгэм нийт, ардуудын дунд өргөнөөр дэлгэрүүлэн хөгжүүлж, уламжлалт соёлоо хадгалан хөгжүүлэх нь миний хамгийн жаргалтай ажил юм” гэж Гэндэнчойдор ярилаа. 
Буриад бөхийн дууны уриа 
Бөхөө тавь, бөхөө тавь, бөхөө тавь 
Барилдаа бөхийн түшлэг нь барьц, шуудга хоёр 
Бөхөө тавь, бөхөө тавь, бөхөө тавь
Уралдааны морины түшлэг нь уяа, сойлт хоёр 
Бөхөө тавь, бөхөө тавь, бөхөө тавь 
 Энэ л биеийн түшлэг нь ээж аав хоёр 
Бөхөө тавь, бөхөө тавь, бөхөө тавь 
Эх сурвалж : Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 14
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313