ҮНДЭСТЭН ДАМНАСАН КОРПОРАЦИЙН УДИРДАГЧДЫН ЧИНДАОГИЙН 6-Р ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025 оны 6-р сарын 19 өдөр

6-р сарын 19-нд Чиндаогийн олон улсын хурлын төвд Үндэстэн дамнасан корпорацийн удирдагчдын Чиндаогийн 6-р дээд хэмжээний уулзалт нээлтээ хийлээ. "Үндэстэн дамнасан корпорацууд ба Хятад улс-Дэлхийг холбож, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагаа" уриан дор болж буй энэхүү дээд хэмжээний уулзалт нь үндэстэн дамнасан корпорацуудын бодлогын яриа хэлэлцээ, аж үйлдвэрийг холбох, төслийн хамтын ажиллагаанд өндөр зэрэглэлийн солилцооны платформыг бий болгосон байна. Энэ хугацаанд "Хятад дахь үндэстэн дамнасан корпораци" цуврал судалгааны тайланг үргэлжлүүлэн гаргах болно. Үндэстэн дамнасан корпорацийн удирдагчдын Чиндаогийн 6-р дээд хэмжээний уулзалтад дэлхийн бизнесийн хүрээнийхэн өргөнөөр анхаарал хандуулж, нааштай хариу хүлээж авлаа. Дээд хэмжээний уулзалтад оролцогч компаниудын тоог авч үзвэл, үндэстэн дамнасан 465 компани оролцсоны 135 нь Fortune 500 компани байж, 330 нь салбартаа тэргүүлэгч компани юм. Оролцогч компаниуд 43 улс орон болон бүс нутгаас ирсэн бөгөөд үүний 50 гаруй хувийг зах зээлийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын компаниуд эзэлж байна. Үйлчилгээний салбарыг нээх шинэ чиг хандлагын дагуу орчин үеийн санхүү, хиймэл оюун ухаан болон бусад салбар дахь үндэстэн дамнасан компаниудаас оролцож буй зочдын тоо 20 гаруй хувийг эзэлжээ. Түүнчлэн Япон, Өмнөд Солонгос, Сингапур, АНУ, Герман, Франц зэрэг уламжлалт зах зээлээс гадна, АСЕАН, Ойрхи Дорнод, Африк зэрэг хөгжиж буй зах зээлээс оролцогч орнуудын тоо нэмэгдэж, Вьетнам, Египет зэрэг есөн орны компаниуд уг чуулга уулзалтад анх удаа оролцож байна.

Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 32
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313