ЭСГИЙ УРЛАЛААР  ӨВ ТЭЭГЧ - ЛЯНХУА

2025 оны 6-р сарын 20 өдөр

Залуу насны учир утга олон байдаг. хүн бүхэнд байдаг залуу нас. Гэхдээ хүн бүхний залуу насыг юугаар ч сольж чадахгүй. Залуу насны тухай олон ном судар туурвисан ч хүн бүхний туурвисан яаж адил байж чадах билээ? 
Өнөөдрийн ярилцлагаар эсгий урлаач Лянхуа хүүхэнтэй ярилцсан хэсгээс хуваалцъя.
Тэр маань сурсан мэргэжлээрээ биш харин өөрийн дур бахаараа эсгий урлалын бүтээгдэхүүн хийж зах дэлгүүрт борлуулж амьдралаа инээдээр чимэж эрх чөлөөний цаад хязгаарт нисэн дүүлж яваа юм. Лянхуа маш зоригтой, алсын хараатай, түүний хийсэн эсгий урлал нь өөрийн гэх онцлогтой мөртөө “Хөлөнбуйр”-ын орон нутгийн онцлогыг бүрэн гүйцэд довойлгож чадсан нь хэрэглэгчдийн дур сонирхолд хүрч чадсан байна.Тэрээр амьдралын энгийн хэргэлгээг эсгийгээр хийж эсгий хэмээх эрдэнэ өвийн ашигтай талыг амьдрал ахуйтайгаа уялдуулан бүтээдэг.
 Эсгий эрдэнэ нүүдэлчдийн аж амьдралын чухал хэргэлгээний нэг байжээ.Эсгий нь хүний биенд олон талын сайн нөлөөтэй, зун халахгүй өвөл даарахгүй байдаг.
Нэн ч “эсгий туургатан” гэх нэрийдлээс эсгий нь манай соёлын өвийн чухал хэсэг гэдгийг ойлгож болох юм.  

— “Би бага байхдаа эсгий хийхийг хааяа хардаг байсан.Одоо бол эсгий хийхийг мэдэх хүн цөөн болжээ.Нэн онцгойлон залуучууд мэдэх нь ховор болжээ” гэж Лянхуа хийж байсан ажлаа гарын аяараа цааш тавьж бид хоёрын ярилцлага үргэлжиллээ.
—Лянхуа 1993 онд Шинэ барга зүүн хошууны Шинэ булаг сумны таван Од гацааны Хондон халтай Ариуны том охин нь болж заяажээ. 2012 онд тэрээр Хайнан их сургуулийн олон улсын Аж ахуй арилжааы тусгай мэргэжилд тэнцэж, дөрвөн жилийн турш олон улсын Арилжаа худалдааны мэргэжлээр суралцаж, 2016 онд сургуулиа төгссөн. Шанхай Бээжингээр явж Соёлын ордон, Аялал жуулчлалын компаниар ажиллан туршлага хуримтлуулж нутгийн зүг жолоогоо залжээ.Тэрээр нутагтаа ирээд хошууны гар урлал хийх сургалтаар дамжиж эсгийтэй ханилж эсгийний ач тусыг хүртэж, одоо бүтээгдэхүүнээ улсын хэмжээнд борлуулж байхаар зогсохгүй Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны зэрэглэлийн эсгий урлалын өв залгамжлагч болсон байна.
Тэрээр 2020 онд Эвэнки үндэстний өөртөө засах хошууны бизнес эрхлэх хүрээлэнд 50к.м өрөөнд, бизнес эрхлэх замаа нээсэн юм. Эхлээд найзаасаа 5000 юань зээлээд ноос, багаж хэрэгсэл худалдаж авснаас хэдхэн зуун юань үлдсэн байна. Эцэг эх нь ойлгохгүй, Охин нь тогтвортой албан ажил олох ёстой гэж боддог ч зөөлөн ноостой ханилхан Лянхуагийн хүссэн зам юм. 
Дөрвөн улирал гэх бүтээл нь улсын бүх цахимаар тарж, олны танил инфлюесер болжээ. Харь газраас Хөлөнбуйрд айлчлан ирэх одод түүний эсгий бүтээлийг худалдаж авдаг. Тэрээр түүнээс сурч, сургалтанд нь хамрагдсан 20 гаруй малчид өөрийн гэсэн гологдхооргүй орлогтой болсон. 

  • Туяа
  • 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313