
6-р сарын 20-нд БНХАУ-ын “Сун Чин Лин сан” Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв, Энэрэл Нэгдсэн эмнэлэгт 1 сая 560 мянган юанийн өртөг бүхий рентген төхөөрөмж хандивлалаа.
Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань, Хятадын “Сун Чин Лин сан”-гийн ерөнхийлөгч, хатагтай Ли Бин, Монгол улсын Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хатагтай С.Оюунбилэг нар оролцжээ.
Эх сурвалж : https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй