ДЭЛХИЙН ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗАСАГЛАЛЫН САНААЧИЛГА: ДИЖИТАЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙН “ЛУУЖИН”

2025 оны 6-р сарын 25 өдөр

Луужин бол Хятадын эртний соронзон чиглүүлэгч хэрэгсэл бөгөөд өнөөгийн луужингийн үндэс суурь юм. Хиймэл оюун ухаан дэлхийг хурдацтай өөрчилж, алгоритмын шийдвэрүүд нийгмийн амьдралд гүн нэвтэрч буй энэ үед хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой чухал асуулт гарч ирж байна: ухаалаг эриний дижитал соёл иргэншил хаашаа чиглэх вэ? Улс орнууд энэ асуултад хариулт хайж байгаа ч дэлхийн хэмжээний цогц шийдэл хараахан тодорхой болоогүй байна. Яг энэ цаг үед, 2023 оны 10-р сард Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гурав дахь дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилга”-ыг дэвшүүлж, хөгжил, аюулгүй байдал, засаглалын гурван үндсэн чиглэлээр хиймэл оюуны хөгжил, засаглалын нийтлэг асуудлуудад бүтээлч, хэрэгжих боломжтой шийдлүүдийг санал болгосон юм.

Хүнд чиглэсэн үзэл санаа: Хүн төвтэй засаглалын суурь
Ши Жиньпин Хятадын уламжлалт улс төрийн гүн ухаанд суурилсан “ард түмэн бол улс орны үндэс” хэмээх зарчмыг хиймэл оюун ухааны хөгжлийн гол чиглэл болгон хувиргаж, “хүн төвтэй” засаглалын үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Тэрээр хиймэл оюун ухааныг зөвхөн хэрэгсэл эсвэл зэвсэг болгон ашиглах хандлагыг шүүмжилж, энэ технологи нь хүн төрөлхтөнд хүртээмжтэй байх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хүндэтгэхэд чиглэх ёстойг онцлон тэмдэглэсэн. Мөн Хятадын уламжлалт боловсролын соён гэгээрүүлэх үзэл болох хүний мөн чанарын сайн талуудыг онцолсон санааг дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын ёс зүйн зарчим болгон хувиргаж, “ухаантай зүйлс сайн сайхны төлөө байх” хөгжлийн чиг хандлагыг санал болгосон. Тэрээр хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийн төлөө чиглүүлэхийг шаарджээ. Энэхүү засаглалын үзэл баримтлал нь барууны хувь хүний эрхэд төвлөрсөн хязгаарлагдмал хандлагаас давж, хувь хүний эрх болон нийгмийн хүртээмжийг нэгтгэсэн ёс зүйн бүдүүвчийг бий болгож, хиймэл оюун ухааныг зөвхөн кодын цуглуулга биш, харин хүнлэг сэтгэлгээний илэрхийлэл болгон 

тодорхойлж байна.

Дэлхийн дахины төлөө: Тэгш, хүртээмжтэй засаглалын загвар
Ши Жиньпин Хятадын уламжлалт "Нэгэн тэнгэр дор нийтийн төлөө" гэсэн засаглалын үзлийг хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын загвар болгон хувиргаж, "жижиг хүрээлэл"-ийн монополийг устгахыг уриалав. Тэрээр улс орнуудын хиймэл оюун ухааны хөгжилд эрх, боломж, дүрмийн тэгш байдлыг хангахыг санал болгож, засаглалын механизмыг хувьчлахыг эсэргүүцэн, Барууны бусдыг гадуурхсан технологийн ноёрхлыг шүүмжилжээ. Мөн хөгжиж буй орнуудын төлөөлөл, оролцоог нэмэгдүүлж, олон улсын хамтын ажиллагаагаар "оюуны зөрүүг" багасгахыг онцолсон байна. "Тэнгэрийн дор нэгэн гэр бүл" гэсэн энэхүү засаглалын үзэл нь Барууны төвийг сахисан үзлийг эвдэж, жинхэнэ хүртээмжтэй, олон талт засаглалын тогтолцоог бий болгон, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний нийтийн дэвшлийн хэрэгсэл болгохыг зорьсон байна.

Зохицлын мэргэн ухаан: Хөгжил ба аюулгүй байдлыг тэнцвэржүүлсэн засаглалын урлаг
Ши Жиньпин Хятадын уламжлалт гүн ухааны “тэнгэр ба хүний зохицол” хэмээх үзэл санааг ашиглан хиймэл оюун ухааны засаглалын арга зүйг боловсруулж, өгөгдөл цуглуулахаас хэрэглээнд нэвтрүүлэх хүртэлх “бүх мөчлөгийн засаглал” хэмээх шинэлэг санаачилгыг дэвшүүлжээ. Энэ нь загварчлалын үе шатанд ёс зүйн зарчмуудыг нэвтрүүлж, хөгжүүлэлтийн үе шатанд технологийн ялгаварлан гадуурхахыг арилгах, хэрэглээний үе шатанд ухаалаг системүүдийг нийгмийн сайн сайхны төлөө ажиллахыг шаардсан байна. Түүнчлэн, тэрээр хөгжил ба аюулгүй байдлын динамик тэнцвэрийг дэмжиж, аюулгүй байдал нь хөгжлийн суурь, хөгжил нь аюулгүй байдлын баталгаа болохыг онцлон тэмдэглэж, эрсдэлийг шатлан үнэлэх тогтолцоог бий болгож, технологийг шалгагдах, хянах боломжтой, найдвартай болгохыг санал болгосон. Энэхүү цогц үзэл баримтлал нь засаглалыг хөгжлийн үйл явцад нэгдэн, техникийн шинэчлэл ба эрсдэлийн хяналтын хооронд нарийн тэнцвэрийг хадгалж, эртний дорнын мэргэн ухаан орчин үеийн технологийн засаглалд гүнзгий нөлөө үзүүлж буйг харуулжээ.

Бүх нийтийн эв зохицлын үзэл: Хувь заяаны нэгдлийн засаглалын алсын хараа
Ши Жиньпин дарга “дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын санаачилгыг” дэвшүүлснээр хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн гурван чухал чиглэлд технологийн бодлогыг тодорхойлон, “хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц” хэмээх эрин үеийн зорилтыг тусган харуулжээ. Тэрээр НҮБ-ын хүрээнд хиймэл оюун ухааны засаглалын байгууллага байгуулахыг уриалж, “олон улсын нийтийн хэрэгсэл хүн бүрт үйлчлэх” зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэснээр улс орнууд хиймэл оюун ухааны засаглалд тэгш оролцох, нээлттэй, хязгаарлалтгүй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Барууны орнууд “Фукиди урхи”-д автан өрсөлдөөн, сөргөлдөөнд түлхүү анхаарч буй энэ үед Хятад улс “өөрийгөө хөгжүүлэн бусдад туслах” мэргэн ухаанд тулгуурлан шинэ зам нээж, хиймэл оюун ухааныг бүх нийтийн эв зохицлын ертөнцийн гүүр болгон хувиргахыг зорьж байна.
Хиймэл оюун ухаан дижитал эриний уулзвар дээр ирсэн энэ цаг үед эртний дорнын мэргэн ухааныг шингээсэн уг санаачилга нь гүн гүнзгий соёлын үндэс суурьтайгаар дэвшилтэт технологийн засаглалыг дэмжиж, хүн төрөлхтөнд технологийн давалгааг зөв удирдан чиглүүлэх тодорхой замыг зааж өгч байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313