
Зургадугаар сарын 27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын их хурлын ордонд Зуны Давосын форумд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Эквадорын ерөнхийлөгч Даниел Новоатай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ онд Хятад Эквадор дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжил сайн сайхан хандлагаа хадгалсаар байна. Эквадор улс "Бүс ба Зам"-ын том гэр бүлд нэгдэн, чөлөөт худалдааны хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурж, эрчим хүч, уул уурхай, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарт үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байна. Эквадорын талтай хамтаар Хятад, Эквадорын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү сайн үр өгөөжөө хүртээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Новоа хэлэхдээ, Хятад улс дэлхий дахиныг гайхуулсан хөгжлийн ололт амжилтад хүрсэн. Эквадор Хятад урт хугацаанд харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Хятад улс Эквадорын эдийн засаг, нийгмийн хөгжилд хүчтэй дэмжлэг туслалцаа үзүүлснийг Эквадор хэзээ ч мартахгүй. Эквадор Хятад улстай харилцаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, эдийн засаг худалдааны солилцоогоо эрчимжүүлэн, шинжлэх ухаан технологи, соёл боловсрол, залуучууд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны ард түмэнд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл