
“Өвөр Монгол ААН-Торгоны замын аялал” 3 дахь удаагийн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 2025 арга хэмжээ 6-р сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотын М Банк аренад зохиогдож байна. Энэхүү үзэсгэлэнд машин техник, тоног төхөөрөмж, автомашин болон түүний дагалдах сэлбэг хэрэгсэл, био-эмийн бүтээгдэхүүн, нэхмэл, сүлжмэл хувцас хэрэгсэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн зэрэг олон салбарын бараа бүтээгдэхүүн, дэвшилтэд технологи оролцож байна. Уг үзэсгэлэнг БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдаа, Хөгжлийн газар, ӨМӨЗО-ны Худалдааны газар Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Жижиг, Дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байна.Өнөөдөр буюу 6-р сарын 27-нд болсон нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Шэнь Миньжуань, Монгол улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Жижиг, Дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монгол улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Ц. Магнайбаатар нар оролцжээ. БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад Худалдаа, Хөгжлийн газрын дэд дарга Ван Дэян нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ, Энэхүү арга хэмжээ нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ урам зориг, шинэ эрч хүчээр сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй