ХКН БАЙГУУЛАГДСАНЫ 104 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН СИМФОНИ КОНЦЕРТ БЭЭЖИНД БОЛЛОО

2025 оны 7-р сарын 2 өдөр

Зургадугаар сарын 30-ны 20.00 цагт Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 104 жилийн ойд зориулсан симфони хөгжмийн концерт ХКН-ын түүхийн үзэсгэлэнгийн ордонд боллоо. Уг арга хэмжээг ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын газар, Соёл, аялал жуулчлалын яам, Хятадын төв радио телевиз хамтран зохион байгуулжээ. "Долдугаар сарын 1-ний одон"-ын эзэд, "Цаг үеийн үлгэр дуурайл", “Тэргүүний ажилтны төлөөлөл”, “Үндэсний үлгэр жишээ", анхан шатны шилдэг намын гишүүд, боловсон хүчний төлөөлөл, нийслэлийн олон салбарын 800 гаруй хүн ​​концертыг үзэж сонирхлоо.Концертод симфони, холимог найрал дуу, үндэсний хөгжмийн зэмсгийн тоглолт зэрэг 17 хөгжмийн бүтээл хамрагджээ. Концерт долдугаар сарын 1-ний орой ХТРТ-ийн ерөнхий суваг, соёл урлагийн сувгаар цацагдах юм.

Эх  сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313