ШИ ЖИНЬПИН ДАРГЫН ТУСГАЙ ЭЛЧ НҮБ-ЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

2025 оны 7-р сарын 3 өдөр

Долдугаар сарын 1-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний тусгай элч, Сангийн сайд Лань Фү-ань Испанийн Севилья хотод болсон НҮБ-ын хөгжлийн санхүүжилтийн олон улсын 4-р бага хуралд оролцож, нэгдсэн хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт үг хэллээ.
Лань Фү-ань хэлэхдээ, хөгжлийн санхүүжилт асар их цоорхойтой тулгараад байгаа нөхцөлд, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хөгжлийн явц дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх ёстой. Хөгжингүй орнууд хөгжлийн тусламжийн албан ёсны амлалт, цаг уурын санхүүжилтийн үүргээ бүрэн хэрэгжүүлж, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг өмнөд умардын хамтын ажиллагааны чухал нэмэлт зүйл хэмээн үзэж, зохицуулалттай, эмх цэгцтэй хөгжлийн санхүүжилтийн сувгийг өргөжүүлэхийн тулд хөгжлийн олон төрлийн нөөцийг өргөн хүрээтэй дайчлахыг Хятад улс уриалж байна. Мөн хөгжиж буй орнуудын олон улсын санхүүгийн бүтэц дэх дуу хоолойг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн санхүүжилтийн арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэх, дэлхийн санхүүгийн аюулгүй байдлын найдвартай сүлжээг бий болгох, үр ашигтай, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хялбарчлах, томоохон эдийн засагтай орнуудын макро эдийн засгийн бодлогын сөрөг нөлөөг бууруулж, хөгжлийн санхүүжилтийн нээлттэй, тогтвортой орчныг бүрдүүлэх ёстой юм гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 9
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313