АРДЫН ДУУНЫ НААДАМ ХӨХХОТЫН ЦЭЛГЭР ТАЛД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025 оны 7-р сарын 8 өдөр

Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотын цэлгэр талд долдугаар сарын 3-ны орой Соёл, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан 2025 оны Хятадын ардын дууны наадам нээлтээ хийлээ.
Энэхүү ардын дууны наадам нь “Тэнгэрлэг эгшиглэн, ардын дууны гайхамшиг” сэдвийн дор болж, үзэсгэлэн, тоглолтод улсын хэмжээний 65 багийн нийт 400 шахам хүн оролцож, үндэсний хэмжээний биет бус соёлын өвийн төлөөлөл бүхий 42 төсөл, өөртөө засах орны хэмжээний биет бус соёлын өвийн төлөөлөл бүхий 23 төслийг хамруулсан байна. Эдгээрийн дотор өргөнөөр уламжлагдан дэлгэрч ирсэн ардын сонгодог дуу, шинээр найруулан бүтээсэн онцлог бүтээлүүд нь Хятадын уламжлалт хөгжмийн биет бус соёлын өвд шинэчлэл хийх, шинэчлэлийн явцад хамгаалж хөгжүүлж ирсэн ололт амжилтыг тод томруун харуулсан юм. 
Хятадын ардын дууны наадам хоёр жилд нэг удаагаа зохиогддог. Энэ удаагийн арга хэмжээний үеэр, олон газар нутгийн урлагийн багууд ӨМӨЗО-ны Улаанмөчиртэй хамтран баг бүрдүүлж, Хөх хот, Улаанцав, Ордос зэрэг хотуудад хүрч, орон нутгийн задгай талбай, сургууль, малжих нутаг, байгалийн үзэсгэлэнт газар, дүүрэг хорооллоор уран сайхны тоглолт хийх юм. Хаалтын тоглолт долдугаар сарын 6-нд Хөх хотод болно.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313