
2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өвөр Монголын Эрээн хотын Сайн-Ус олон улсын нисэх буудалд Монголын “Хүннү Эйр” компанийн MR861 дугаарын онгоц 97 зорчигч тээвэрлэн амжилттай газардлаа.
Тухайн өдрийн 16:00 цагт Сайн-Ус олон улсын нисэх буудалд олон улсын нислэгийн эхлэлийг албан ёсоор тэмдэглэсэн ёслолын арга хэмжээ болж өнгөрөв.
Энэхүү үйл явдал нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны зорчигчдод илүү хялбар, ая тухтай аялал “Хүннү Эйр” компани Улаанбаатар–Эрээн чиглэлийн шууд нислэгийг өдөр бүр тогтмол хуваарийн дагуу үйлдэх бөгөөд Улаанбаатараас 14:00 цагт хөөрч, Эрээн хотоос 16:15 цагт буцан хөөрөх юм.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй