
Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Тяньхуа нарын найман ахмад уран бүтээлчдэд хариу захидал илгээж, кино урлагийн ажилтанд хүлээлт тавьжээ.
Ши Жиньпин хариу захидалдаа онцлон тэмдэглэхдээ, та нарын илгээсэн захидлыг уншаад та бүхний бүтээсэн сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг эргэн санлаа. Та бүхэн урлагийн салбарт үлгэр жишээ үзүүлж, олон залуу уран бүтээлчдийг урамшуулан дэмжиж, соёлын итгэл үнэмшлийг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Цаашид ч ард түмний амьдрал, цаг үеийн үзэл санааг тусган харуулсан, иргэдийн дуу хоолойг илэрхийлсэн бүтээлүүд туурвиж, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын хүчирхэг орныг байгуулах үйлсэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.Сүүлийн өдрүүдэд Тяньхуа, Ван Шиньган, Жан Лян, Тао Юйлин, Шяо Гүйюун, Пан Хун, Сүн Шяо-ин, Чэнь Даомин зэрэг ахмад найман уран бүтээлч Ши Жиньпин даргад захидал илгээжээ. Тэд олон жилийн турш туурвисан кино урлагийн бүтээлүүдийнхээ талаар дурсаж, уран бүтээлийн замналаа хуваалцан, кино урлагийг хөгжүүлэх, соёлын хүчирхэг орныг цогцлох чин хүсэл эрмэлзлээ илэрхийлжээ.
Эхсурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй