МОНГОЛЫН ХОЁР ТАМИРЧИН ӨМ-ЫН НААДАМД ТҮРҮҮЛЭВ

2025 оны 7-р сарын 14 өдөр

2025 оны Баруун Үзэмчин хошууны “99-р тоот аяллын шугам” нэрэмжит марафон ба “Тал нутгийн аварга” шалгаруулах уралдаан 13-ны өдөр Өвөр Монголын Шилийн-голын Баруун Үзэмчин хошуунд өндөрлөлөө. Дэлхийн 20 гаруй улс орон, бүс нутгийн 1900 гаруй гадаа спорт сонирхогчид "Тал нутгийн аварга" цолны төлөө өрсөлджээ.
Гурван хоногийн спортын наадам нь унадаг дугуй болон гүйлтийн богино зайн тэмцээн, бүтэн ба хагас марафон, 11 км-ийн хөгжилтэй гүйлт, зам болон уулын дугуйн сорилт хөтөлбөртэй үргэлжилжээ.
Наадмын хөтөлбөрийн дагуу гурван өдрийн тэмцээнд оролцсон тамирчин "Тал нутгийн аварга" цол авах боломжтой юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд 6-14 насны өсвөр насныхныханд зориулсан “Тал нутгийн бяцхан аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд 70 гаруй тоглогч бүртгүүлэн оролцжээ. Тэд унадаг дугуй болон гүйлтийн богино зайн тэмцээн, саадтай уралдаанд өрсөлдөв.
Ширүүн өрсөлдөөний эцэст эрэгтэй, эмэгтэйн бүтэн марафон гүйлтийн төрөлд Монгол улсын тамирчин Лувсаншарав, Баяртогтох нар тус тус түрүүллээ.
Сычуаний тамирчин Ли Пэнчэн болон Ляонины тамирчин Тан Юйцүн нар эрэгтэй эмэгтэйн төрлийн "Тал нутгийн аварга" цолыг тус тус хүртжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313