
Хятад-ШХАБ-ын парламентын гишүүдийн яриа уулзалт 15-ны өдөр Бээжинд боллоо. Арга хэмжээнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пэн Чинхуа оролцож, үг хэллээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн оны 7-р сард болсон Астанагийн дээд хэмжээний уулзалтаар, Ши Жиньпин дарга гишүүн орнуудын удирдагчидтай чухал зөвшилцөлд хүрч, ШХАБ-ын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хятад улс ШХАБ-ын ээлжит дарга орны хувьд талуудтай хамтран ажиллаж, "Таван хамтын гэр бүл"-ийн тухай сайн сайхан төсөөллийг бодит дүр зураг болгон өөрчилнө гэдэгт найдаж байна. Бид хууль тогтоох байгууллагууд хоорондын солилцоог эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэн, дэлхийн засаглалыг сайжруулах "ШХАБ-ын эрч хүч"-ийг хуримтлуулж, ШХАБ-ыг илүү өндөр түвшинд тасралтгүй хөгжүүлэхийг хамтдаа ахиулах ёстой гэжээ.
Яриа уулзалт Бээжинд зохиогдохоос гадна Шиньжянд зочилж, ажил байдалтай танилцах юм байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Содбилэг, Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй